Ерөнхий сайд аа, түлшний үнийг ЧӨЛӨӨЛ

Үндсэний үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсын хувьд нийт бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Үүний нэг нь шатахууны импорт. Хэзээд яригддаг зүйл нь шатахуун импортлогчид үнээ нэмлээ, түүнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж ард түмний аж амьдрал хэцүүдлээ гэдэг.   Гэтэл шатахууны үнэ буурсан ч өссөн барааны үнэд өөрчлөлт ордоггүй. Харин төр засгийн зүгээс шатахуун импортлогчдыг үнээ барихыг хатуу сануулан шаардаж, тэдэнд татварын хөнгөлөлт үзүүллээ хэмээн зарлаж улс төрийн ээлжит тоглолтоо хийдэг.  Ингэснээр бүх буруу шатахуун импортлогч ААН-үүдэд тусдаг. 

Гэтэл импортлогч компаниудад тулгарах саад бэрхшээл, асуудал гэж бий.  Шатах тослох материал импортлогчид ОХУ-аас хараат байдаг. Далайд гарцгүй орон тул гадаад худалдаа эрхэлдэг компаниудын үйл ажиллагаа хязгаарлагдмал.  Импортын үнийн өсөлт, ханшийн зөрүүнээс үүдэж, шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүй байдаг.  Төрөөс шатахууны үнийг хүчээр барьсанаар импортлогч ААН-үүд алдагдалд орж эхэлдэг бөгөөд татварын хөнгөлөлт чөлөөлөлт, бага хүүтэй зээл зэрэг нь хэсэгхэн хугацааны амь аргацаасан арга төдий. 
 
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь түүхий нефтийн үнэ, үйлдвэрлэгчийн боловсруулалтын зардал, ашиг, валютын ханш, импортын татварууд, импортлогч компаниудын үйл ажиллагааны зардал зэрэг бүхий л хүчин зүйлээс хэрэглэгчийн гарт очих бүтээгдэхүүний эцсийн үнэ тогтдог.
 
2020 оны 05-р сарын үед дэлхийн зах зээл дээрх 1 баррел түүхий нефтийн арилжааны үнэ 17 ам доллар байсан бол 2022 оны 6-р сард 125$ ам доллар хүрч 7.3 дахин буюу 735%-иар нэмэгдээд байна. Ковид цар тахалтай холбоотой дэлхийн дийлэнх улс оронд тогтоогоод байсан хөл хорио суларч дэлхийн эдийн засгийн эрчимжил, ОХУ болон Украйны дайнаас үүдэлтэй ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд тавиад буй хориг арга хэмжээ зэргээс  үүдэлтэйгээр газрын тосны үнэ огцом өсөөд байгаа талаар олон улсын шинжээчид дүгнэж байна.



Дэлхийн зах зээл дээрх баррел нефтийн үнэ олон жилийн дунджаар 60-80$ хооронд хэлбэлздэг байна. Монгол улсын хувьд Сингапур улсын биржийн түүхий нефтийн өмнөх сарын эхний 25 хоногийн дундаж арилжааны ханшийн дунджаар дараа сарынхаа 1 баррел нефтийн үнийг тооцоолдог бөгөөд сар бүр нийлүүлэгчээс нийлүүлэлтийн үнийг бодит арилжааны ханшийн дээрх дунджаар тооцоолон шинэчлэн илгээдэг юм.
 
Эдийн засгийн хувьд манайх валютын ханшаа алдаад удаж байна, ам.доллараар авч буй өртөг гадаад зах зээлд тогтвортой байгаа ч төгрөгийн ханшнаас шалтгаалан үнэ буух боломжгүй.  Мөн шатахуун импортлогч компаниудын хувьд шатахуун нөөцлөх сав хангалттай байдаг ч төр засгаас ирэх дарамт шахалтын улмаас үнэ барьж байх үед үнэтэй шатахуун авахыг төдийлөн яардаггүй. Энэ бүхний эцэст төр засгийн зүгээс шатахууны үнийг хүчээр барина гэж зүтгэсээр дотоодын импортлогч аж ахуйн нэгжүүдийнхээ амыг барьчихвал "сахил хүртээд шал дордов" гэгч нь болох байх.

Эцэст нь стратегийн хамгийн чухал салбар болох түлш шатахуун нь нэг улсаас хараат байхад үнэ тогтвортой барих гэдэг байх боломжгүй. Шатахууны хомстол үнэ яригдахтай зэрэгцэн гардаг нэг асуудал нь Роснефтийг оруулж ирэх. Роснефьт орж ирлээ ч үнэ хямд байх боломжгүй. Хэний ч бизнес бай эцсийн бүтээгдэхүүний үнэн дээр ашиг, татвар, зардал нэмэгдээд яг л адилхан байна.

Цаашид шатахууны үнийг аажмаар чөлөөлж, зах зээлийн горимд нь шилжүүлэхгүй бол энэ мэт цаг зуурын аргаар хүчээр зохицуулна гэдэг юу л бол.


С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН 2022-12-05 12:42:47
    Сонгууль болоогүй тул цахилгааны хөнгөлөлт байхгүй.
  • Асуулт байна ерөнхий сайдаа 2022-11-27 00:49:48
    ЦАХИЛГААНЫ шөнийн хөнгөлөлтийг үзүүлэхээ больсон юм уу? Адаглаад цалин тэтгэвэрээ нэмэх боломжгүй юм бол цахилгаанаа хөнгөлөөч.
  • хуульч 2022-11-26 03:33:22
    Энэ хүн үнэ чөлөөлдөгүй л дээ ,,,,УЛС ТӨРИЙН ШИЙДЭЛ ГАРАГАДАГ НЬ УЛСЫН ИХ ХУРАЛ ШҮҮ ДЭЭ ,,,
  • zochin 2022-11-25 01:04:12
    manaihaas busad uls orosoos mash hyamd avch heden jiliinhee nootsiig burduuleed bolood baina. manaih geheer hed dahin ondor uneer avdag geh yum.