
Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх “Их эзэн Чингис хааны өдөр” 2022 оны 11 дүгээр сарын 24, “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг боомтууд амрахгүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана.
Мөн дээрх баярын өдрүүдэд ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Хөвсгөл аймгийн Ханх, Дорнод аймгийн Эрээнцав боомтууд ажлын цагийн хуваарийн дагуу ажиллана. Завхан аймгийн Арцсуурь, Увс аймгийн Тэс, Боршоо, Дорнод аймгийн Ульхан боомтууд амарна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БООМТЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР