Залхуугийн гадаа зуд ирдгийг бүү март
“Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан” гэж Эрчим хүчний сайд нэлээд ам бардам маягай хэлж буй ч 100 задгай жаран хагархай гэж харагдаад байгаа юм.
 
Б.Чойжилсүрэн сайд “...гадаа -35 хэмт хүйтэн байхад гэрт 19 хэм байх л хүчин чадалтай байна. Эрчим хүчний салбар өвөлд бэлэн...” гэсэн ч салбарынх нь Багануур, Шивээговь, Шарын гол гэсэн 3-н уурхайд дизель түлшний нөөцгүй болсон тул улсын нөөцөөс гаргуулахаар болсон. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ” гэж хэлнэ билээ.
 
“Өвлийн ажил жин тан”гэх хэрнээ “Балчир гурван ес” ч эхлээгүй байхад улсынхаа нөөцөөс аваад эхэлж байгаа нь үнэндээ Б.Чойжилсүрэн сайдын ажилд дүн тавьчихаж болохоор байгаа юм.
 
Хэрэв түүний “Гадаа -35 хэм байхад гэрт  +19 хэм байна..” гэж цээжээр тоо бодсоноор өвлийг давчихдаг бол Монгол Улс мөн ч хол явна даа. Тэгээд ч зуд гэдэг зүйл чинь залхуу хойрго, унхиа муутай нэгнийг л онилж байдаг гэж байгаа.
 
Товчхондоо бол ажилгүй, анхиа муутай нөхдүүд өвөл осгохгүйн тулд  бүх зүйлийг нөөц, тусламж хэлбэрээр улсаас авчхаад өөрсдөө элгээ эвхээд сууж байдаг гэсэн үг. Тэгээд ч ам ажил 2 зөрвөл зуд байтугайд нь ширвүүлж ч мэднэ.
 
ErenNews.mn
Ж.Ууган 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2022-11-23 11:35:12
    Ер нь зоригтой олон жил болсон ажил хийх сонирхолгуй худлаа хэлдэг захиралууддаа хурдан шиг зайлуулаад багаа бурдуулээд явсан дээр шуу дээ
  • амжилт 2022-11-23 05:46:01
    Чанарыг нь бууруулахгүйн тулд нөөцөөсөө хэрэглэж нөхөж дүүргэж байх нь зөв байхаа харин ч энэ ЗГ чинь овоо ажиллаад байгаа санагдаж байгаа шүү
  • Хангай 2022-11-23 04:21:19
    Энн хүнд Монгол улс өртэй юу? Өртэй бол хэд орчим? Өргүй бол яагаад байн байн сайдаар томилоод байдаг юм бэ?