УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УУХҮ-ийн сайдын суудалд шигдээд, бүр амандаа ус балгасан шиг таг болжээ. Уг нь таг дуугүй болох байтугай талаар нэг цам харайж байх үе ирчхээд байгаа шүү дээ.
Товчхондоо түүний хариуцаж буй салбарт дизель түлшний хомсдол үүссэнээс болж улс даяараа эрчим хүчгүй болчихож ч мэдэхээр байна. Хөдөө, орон нутаг байтугай нийслэлд ч нэгжиж явсаар дизель түлштэй залгаж байна гэх жолооч олон байна.
Дизель түлшний хомсдлоос үүдэн олон салбарт доголдол үүснэ гэдгийг салбарын сайд Ж.Ганбаатармаш сайн мэдэх учиртай. Байг гэхэд “Оргил” бөөний төвүүд нь бараа татаж чадахгүй.
Дөнгөж өчигдөр л гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ эрчим хүчний салбарт Шарын гол, Багануур, Шивээговийн гэсэн гурван уурхай бий. Тухайн уурхайнууд дизель түлшний нөөцгүй болсон. УОК-ын хурлаар хэлэлцэж, улсын нөөцөөс гаргуулах түр шийдвэр гаргасан. ОХУ-аас нефть импортлогч компаниудын эхний бүтээгдэхүүнүүд энэ долоо хоногийн сүүлээр ороод ирэх учраас бид ямартай ч тасалдуулахгүй аваад явах бололцоо бүрдсэн” гэж байсан.
Мөн өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Ганибал орон нутагт дизель түлш тасалдсан талаар “Зүүн бусэд цас орж байна. Малчид шатахууны хомсдолд ороод нүүж чадахгүй байна. Хадсан хэдэн өвсөө борлуулах гээд түлш олдохгүй байгаа. Магадгүй тав хоногийн дараа махны үнэ өснө. Махыг зөөдөг бүх тээврийн хэрэгсэл дизель түлшээр явж байгааг тооцсон уу” хэмээн бухимдаж байсан билээ.
Ж.Ганбаатар сайдын хувьд даваа гарагт “Энэ долоо хоногт нийлүүлэлт сайжирна” гэх бүрхэг хариу хэлсэн ч тэр нь хэр хэмжээтэйг бүү мэд. Дахиад хэзээнээс дизель түлш “алга болох”ыг хэлэхэд бэрх.
Уг нь засгийн газрын 160 дугаар тогтоолын дагуу дизель түлшний Онцгой татварыг он дуустал тэглэхээр болсон. Харамсалтай нь хувийн хэвшлээ дэмжинэ гэж том дугардаг байсан эрхэм сайд Ж.Ганбаатар сахил хүртээд шал дордов гэгч болгочихлоо энэ салбарыг. УУХҮ-ийн сайд болж “давхар дээл” нөмрөхдөө шатахууны нийлүүлэлт гэдэг энгийн чихрийн худалдаанаас шалл өөр гэдгийг мэдэж л байсан баймаар юм.
ErenNews.mn
Б.Төгөлдөр