Төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх стандартыг баталлаа

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг /2022.10.21/ байгуулсан. Тус ажлын хэсэг “MNS 6984:2022 төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэхэд тавих ерөнхий шаардлага” стандартыг боловсруулж 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталлаа. Тус стандартыг мөрдсөнөөр иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, үйлчилгээний шат дамжлага багасах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийгдэнэ.

MNS 6984:2022 стандартын дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү

https://estandard.gov.mn/standard/v/3501


Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.