АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар 43 хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэнг яллагдагчаар татжээ.
Учир нь түүнийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болох Бэрэн группийн зээл авахад нөлөөлсөн, албан тушаалааурвуулан ашигласан байх магадлалтай гэж үзжээ. Х.Бадамсүрэн нь Бэрэн группийн ТУЗ-ийн дарга байхдаа Хөгжлийн банкнаас зээл авах, улмаар гангийн үйлдвэрийн байршлыг нь солих, цаашлаад Эрдэнэтэд барих шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж үзсэн бололтой.
Мөн Бэрэн группийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрийг эл хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар Бэрэн групп Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг бөгөөд нийтдээ 180 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал