МАН: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.21/-ийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнгийн мэдээллийг сонслоо. Мэдээлэлтэй холбогдуулж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Бүлгийн хурлын шийдвэр:

Уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг ил тод болгож, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа Төрийн өмчит компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийнхэн их ярьж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан Хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж, хилийн боомтууд болон төрийн өмчит компаниудад ажилласан. Ажлын хэсгийн дүн мэдээ одоогоор эцэслээгүй байна. Дээр нь Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авахаар шийдвэр гарган ажиллаж байна.

Төрийн өмчит компаниуд, ялангуяа уул уурхайн чиглэлийн компаниудын менежмент, засаглалыг сайжруулах шаардлагатай байна үзлээ. Энэ хүрээнд Засгийн газраас хоёр хуулийн төслийг өргөн барьсан. Өмнө нь Төрийн өмчит компаниудын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж байна. Ингээд УИХ төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр, Засгийн газар менежмент, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН ын УИХ дахи бүлэгт 2022-11-22 03:19:29
    ТАНАЙ бүлэг цахилгааны шөнийн хөнгөлөлтийг эдлүүлэхээр боллооо гэсэн чинь тогтоол ирээгүй байна хэмээн шөнийн цахилгаанаа бичээд байна шүү. ОДОО яах вэ?
  • DR. PRADHAN 2022-11-21 19:32:02
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)