Түгжрэлийн импорт санаснаас давав
Нийслэл хотын түгжрэл иргэн бүрийн стресс бухимдлын шалтгаан болоод удаж байна. Их хотын түгжрэлийг бууруулахаар авч хэрэгжүүлж буй ажлууд бий ч уг суурь нь нэгэнт буруу цутгагдчихсан тогтолцоо, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа орох нь тодорхой.
 
Ер нь энгийн логикоор харахад түгжрэлийн түм буман шалтгаан дотор автомашины асуудал яах аргагүй анхаарах сэдэв. Шатахууны бага хэрэглээтэй, үнэ ханшийн хувьд хямд төсөр жижиг оврын машин Улаанбаатар хотод шоргоолж мэт олон бий. 
 
Өнгөрсөн 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй автомашины тоо одоогоор 1.122.644 байгаагийн 57хувь буюу 642.315 нь нийслэлд бүртгэлтэй байгаа нь түгжрэл үүсэх том шалтгаан болж байна. Мөн нэгэн чухал баримт дурдахад суудлын автомашины импортын дүн оны эхний 10 сарын байдлаар 481.6 мянган ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг давсан байна. Энэ нь авто замын түгжрэлийг бууруулах энэ оны нийслэлийн төсвөөс бараг 4 дахин их мөнгө.
 
Тэгэхээр бид бүхэл бүтэн 4 жил нийслэл хотын төсвөөр түгжрэл худалдаж авсанн гэсэн үг юм.
 
Хил гаалийн гацаа, тээвэр логистикийн асуудлаас үүдэн автомашины импорт саарна гэх хүлээлт байсан ч ийнхүү харин ч эсрэгээрээ өссөн дүр зураг харагдаж байна. Мэдээж татан авалтын заралд үнийн дүнгийн өсөлт нөлөөлж байгаа ч эдийн засагчдын таамаглалаас давсан импортын дүн анхаарал татахын зэрэгцээ улаанбаатарчууд тэг зогсолт руу алхам алхмаар ойртсоор л...

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мэргэн 2022-11-18 09:31:39
    улаанбаатарын дугаарыг жилд маш цөөн тоогоор зөвхөн сугалаагаар олгох, импортын татварыг өсгөх аргууд байна, энэ янзаар байвал удахгүй монголын бүх зам түгжрэнэ...
  • ТҮГЖРЭЛ ЧНЬ МАШИНЫ ТООГОО БУУРУУЛАХ ШҮҮ 2022-11-18 04:28:12
    ТҮГЖРЭЛ БУУРУУЛНА ГДГ ГОЛ НЬ МАШИНЫ ТООГ ҮЕ ШАТТАЙГААР БУУРУУЛАХЫГ ХЭЛДЭГ. ЭРГҮҮ ТЭНЭГ ДАРГА НАР ШАЛ ӨӨР АВТОБУС, гм аар шаархан юм ХУЦААД 10 жил боллоо.