Сошиалд 1994 оны нэгэн залуу “Солонгост сарын 1.600.000 вон буюу монгол мөнгөөр 3.200.000 төгрөгний цалинтай ажилд нас мэргэжил гадаад дотоод хамаарахгүй ажиллах хүсэлтэй хүмүүсийг зүгээр л аваад ажиллуулдаг. Гэтэл Монгол сарын 600.000 төгрөгийн цалинтай цэвэрлэгчийн ажилд өндөр нам өргөн бүдүүн, хэл ус, царай зүс харж авах юм гэнэ. Бас тэгээд диплом шаардлагатай гэх хандлага ч ажиглагддаг.
Сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр ямар ч газар “2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байх” нэхээд авдаггүй...Дэлхийн аль ч улс оронд үнэлэгдэхгүй хогийн хэдэн диплом үйлдвэрлэгч, мөнгө хөөсөн хэдэн дээд сургуулиуд нь цэвэрлэгчийн дипломтой төгсгөдөг анги нээвэл таарна. Ийм байж Солонгос, Япон, Турк руу явж ажиллаж байгаа нэгнийгээ “Боолын хөдөлмөр эрхэллээ” гэж доромжлоно.
Жинхэнэ боолын хөдөлмөр чинь зөвхөн энд Монголд чинь байна дипломтой боолууд минь!!! ... хэмээн нэлээн цухалдангуй бололтой бичсэн байв. Түүнийг нь залуус хуулаад жиргэжээ....
Үнэндээ Монгол Улс залуустаа хэрхэн ханддаг. Залуус амьдрахад ямар хэцүү байгааг тэр хэдхэн өгүүлбэрээс харж болно.
Төр засгийн бодлого үнэхээр дутаж байна. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ яаж нэмэгдэж байгаа билээ, инфляци нь ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ...
Залуугийн бичсэн, залуусын жиргэсэн энэ хэдхэн үгээр Монголыг дүгнэлээ гэж шүүмжлэх нөхөд байх нь мэдээж. Гэхдээ дийлэнх залуусын бодит дүр зураг бөгөөд тэд тийм л байгаа. Яагаад гэвэл тэд үзэл бодол ухамсар, эрх чөлөөгөө худалдан цүнх барьж гүйгээгүй учраас тэр шүү дээ.

ErenNews.mn
Ж.Ууган