Арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш есөн баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Тэгвэл  2022 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын 13 хоног амрахаар таарч байна. 

Харин арваннэгдүгээр сард хоёр өдөр амарна. 


Их эзэн Чингис  хааны мэндэлсэн өдөр 
/Арваннэгдүгээр сарын 24/ - пүрэв гариг - нэг өдөр амарна

Энэ сарын 24 -нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амрахаар хуульчилсан байдаг.  
Тодруулбал, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд "Чингис хааны мэндэлсэн өдөр"-үүдийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан. Уг хуулийн 4.1.8-д зааснаар Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тооцно хэмээн заасан.  Энэ дагуу эл өдөр бүх нийтээрээ амарна. 

Улс тунхагласан өдөр
 /Арваннэгдүгээр сарын 26/ -  бямба гариг -  нэг өдөр амарна

Монголын түүхэнд  1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тодоор бичигдэж үлдсэн юм. Энэ бол Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн өдөр. 1924 оны энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

С.Тэлмэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2022-11-17 20:13:01
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)