“Brain drain” буюу сорчлон алдах, улс үндэстэн оюуны хоосролд орох гэх утгатай үг ядуу, буурай орнуудын хувьд түгээмэл хэрэглэгддэг. Яг үүнтэй төстэй Human capital flight буюу боловсон хүчин дайжих гэх утгатай хэлц үг ч бий.
Эдгээрээр юу хэлэхийг зорьсон бэ гэвэл манай улс дээрх хэлц үгийн бодит жишээ болж байгааг онцлохыг хүсэв.
2017-2022 оны байдлаар “Human flight- Brain drain” индексээр Монгол улсын үзүүлэлт тогтмол өсжээ. Тухайлбал 2022 онд Монгол улсын үнэлгээ 10 онооноос 4.3 болж өссөн байх жишээтэй. Энэ тоо их байх тусам манай улсын чадварлаг боловсон хүчний гадагшаа чиглэх шилжилт хөдөлгөөн өндөр байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл бид маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр ур чадвартай, “хүн капиталаа” алдсаар байгаа гэсэн үг.
Brain drain буюу оюуны нүүдэлд макро, микро олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч ихэнх судалгаанд түүхэн цаг, улс үндэстний нөхцөл байдал, хувь хүний түвшинд авч үзэх нь бий. Үүнээс манай улсын хувьд аль аль хүчин зүйл нь нөлөөлж байна. Тухайлбал нийгэм эдийн засгийн байдал тэр дундаа инфляц, нэг хүнд ногдох ДНБ, авлига, хүнд суртал гээд маш олон хүчин зүйлс оюуны нүүдэлдаамжрах шалтгаан юм.
Нөгөө талаар монгол хүн оюуны чадамж өндөртэй, аливаад дасан зохицох чадвар, прагматик, хурд сайтай тул маш үнэтэй хүн-хөрөнгө болдог. Гэвч хүний нөөцийн глобал нүүдэлд Монголын төр ямар бодлого баримталж байгаа нь үл мэдэгдэнэ.
Erennews.mn
Н.Элбэгжаргал