АН: Нүүрсний хулгай, хил давдаг хоосон машинуудын эзэн, холбогдогчдыг нийтэд зарлахыг шаардав

“Ил болсон ч шийдэгддэггүй, замхран мартагддаг олон хулгай, луйврын асуудалтай адил нүүрсний хэрэг шийдэл, буруутангүй алга болохыг Ардчилсан намын бүлэг хэрхэвч зөвшөөрөхгүй”.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ийнхүү мэдэгдэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Шаардлагад “хэрвээ энэ хэргийг замхруулбал, нүүрсний хэргийн "нүгэлтнүүдийг" өмгөөлж, хаацайлсан танай Засгийн газрыг мөн тэдний адил гэж үзэж, улс төрийн хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна” гэжээ. Мөн оффтейк гэрээнүүдийн нөхцөл, Тавантолгойн бүлэг ордын уурхайн ам болон хилийн үнэ, экспортлосон нүүрсний тоо хэмжээний зөрүүг олон нийтэд ил болгох. Хоёр сая тонн нүүрсний хулгай, хил давдаг хоосон машинуудын эзэн, холбогдогчдыг нийтэд зарлахыг шаардав.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-11-15 08:20:56
    МАН-ынхаан улсын хил маань байгаа юү гэж асууя