ЭМД-ын тухай хуулийг эргэж нэг хармаар байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх талаар төрийн ордогдоо чуулцгаах явцад нэгэн мэдээлэл анхаарал татсан юм. Эрчүүд гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэгийн тэргүүний зүгээс “Гааз үнэрлэдэг болон архинд донтсон хүмүүсийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэх гэхээр сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн даатгалаа төлж байж ир гэдэг. Гэтэл энэ хүмүүс даатгал төлөх нь байтугай өдрийнхөө хоолыг ч авч бардаггүй, асуудалтай байдаг” гэсэн.
 
Энэ асуудал зөвхөн гааз, архи, ямар нэгэн эм бэлдмэлд донтсон нөхдөд тохиолдоод буй юм биш. Монголын нийт ард иргэдэд тохиолдож буй асуудал.
 
Товчондоо бол иргэн нэг ч удаа эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй хэрнээ эмнэлэгт үзүүлэхээр анх удаа очихдоо аваагүй үйлилгээнийхээ төлөө мөнгө төлөхийг хуулиар зүйлчлээд өгчихсөн гэсэн үг.
 
Манай улстөрчид 2015 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулахдаа “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг иргэн бүр заавал төлөх ёстой. Энэ бол заавал төлөх ёстой шимтгэл. Энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлнэ” гээд л баталчихсан. Ингээд иргэд 2016 оноос хойших ЭМД-аа заавал төлдөг болчихсон.
 
Товчхондоо бол эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байхад нь “Авсан” гээд төр дээрэм хийчхэж байгаа юм.
 
Ийм харалганаар баталсан хуулиас болж ард иргэд хохирч цаг алдалгүй авах ёстой эмчилгээ үйлчилгээгээ авч чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч буй  асуудал өдөр бүр гарсаар байна. Нөгөөтэйгүүр цахим Монгол гэж байгаа хэрнээ эмнэлэгт очсон нэгний ЭМД-ын мөнгийг заавал ийш тийшээ гүйж харайж байж төлдөг тогтолцооноосоо ч бас салмаар байгаа юм.
 
Тэгээд ч өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. ЭМД-аа төлж чадах нь хэд, чадахгүй нь бас хэд хичнээн билээ. Тэгээд ч ард иргэдээс дээрэм маягаар ЭМД-ын нөхөн төлөлт гээд тодорхой тооны мөнгө авчихаж байгаа учраас “Аваагүй үйлчилгээний төлөө мөнгө өгмөөргүй байна” гэж ард иргэдийн зүгээс бачуурч босч тэмцэхэд ч бэлэн гэнэ.
 
Тиймээс ЭМД-ын тухай хуулийг эргэж нэг харна байгаа.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine