Орон сууцны үнийг зохиомлоор бүү хөөрөгд
Орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулах нь зээл авах гээд хүлээж буй иргэдийн боломжийг хааж, банкны санхүүжилтийг гацаачхаж буй юм.
 
Цар тахлын 2 жилд ипотекийн зээлтэй иргэдийн зээлийг хойшлуулах арга хэмжээ авахдаа “Ковидын хууль”-иар зохицуулсан. Гэтэл өнөөдөр энэ хуулиар дахин зохицуулалт хийж буй нь хууль зөрчсөн үйлдэл хийгээд барилгын үнэ өсөхөд нөлөөлж байна гэж харагдаж буй юм.
 
Энэ нь барилгын салбарт сөрөг үр дагавартай бөгөөд товчхондоо бол “Монголын төр барилгын үнээ хөөрөгдөж байна” гэсэн үг. Учир нь ковидын үед “Эдийн засгийг сэргээх 10 их наяд”-ыг баталж түүнээс 3 их наядыг нь орон сууцанд зориулахаар тусгасан. Эрэлттэй үед гэнэт нийлүүлэлтийг нь ийнхүү нэмчихээр үнэ нь хүссэн хүсээгүй нэмэгдчихэж байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр орон сууцны үнэ ийнхүү өссөн учир 8 хувийн хүүг 6 хувь болгосон ч нэг их өөрчлөлт үгүй бөгөөд 100-120 саяар үнэлэгдэж байсан 3 өрөө байрны мөнгөөр 2 өрөө байр арай ядан авч байх жишээтэй. Бас урьдчилгааг 15-20 хувь руу оруулж бууруулсан гэж буй ч үнэндээ бол байрны үнэ өссөн учраас урьдчилгааны мөнгө нь дагаад өсчихсөн.
 
Мөн барилгын М2-тын үнэ өсч буй бас нэгэн шалтгаан нь барилгын салбарынхан өөрсдөө зээлтэй байгаа нь. Орон сууцны зээл бол манай улсад маш том орон зайг эзэлдэг. Албан бус мэдээллээр энэ салбарт 70 мянган ажлын байр бий гэж байгаа.
 
Дэлхийн ихэнх улс орнууд орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлдэ. Гэхдээ Монгол шиг төр нь хутгалдаж энэ “Тоглоом”-д орж гараад байдаггүй. Хамгийн энгийн жишээ гэхэд манай өмнөд хөршид барилгын салбар нь тус улсын эдийн засгийн гол салбар нь байдаг.  Хөгжил, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч усын нэг Хятад улс барилгын энэ салбараа чухал хэмээн авч үзэж байхад хөгжиж буй манай улс энэ салбартаа анхаарахгүй, орхиж нэг ,гацааж нэг, булаалдаж нэг байгаа нь ёстой Итгэлт баяны хэлдгээр “...Ичмээр...” юм болоод байна.
 
Тиймээс тооцоо судалгаагүй, янз бүрийн байдлаар энэ салбарт туршилт хийж, зохиомлоор үнийг нь бүү хөөрөгд. Үнэ хөөрөгдөж буйгаа “Манайх үйлдвэрлэгч орон бус, барилгын материалаа импортоор авдаг...” гэж улиг болсон үгээр халхавчилж, утааг бууруулахад хувь нэмрээ оруулах гэж буй дундаж давхаргынхынхаа эрэлт дээр бүү дөрөөл.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ха ха 2022-11-16 04:19:31
    Цээл гэдэг нөхөр цээлхэн шаажээ. Юмаа ойлгоогүй, анхны мэдэгдэхүүнгүй баагий байна. Зээл зогсвол үнэ харин ч буурна. Ипотекийн зээлийг бүрмөсөн зогсоох хэрэгтэй...
  • О.Балдангомбо 2022-11-14 10:08:48
    8 хувийг 6 болгох нь маш зөв. 1. Иргэдээ ялгаварлаж болохгүй. 2. Орон сууцны эрэлт өснө. 3. Энэ нийтлэлд ямарч логик уялдаа алга. Үнийг зохиомлоор өсгөж байгаа....