Ард иргэдийн цалин аяга хоолондоо л арай яван хүрч байна
Лангуу түрээслэх хүн ховордуээ. Ахуйн бараа, хүнсний махны гээд  бүгд л лангууныхаа дүрээсийн үнийг буулгасан ч түрээслэгчдийн тоо эрс багассан байна. Энэ дүр зургийг аль ч зах, худалдааны төв ороод харсан худалдаачид нь лангуунаасаа цөөн байгаагаас харж болно. Энэ нь нэг талаараа ард иргэдийн худалдан авах чадвар муудсаныг гэрчилж буй юм.
 
Ийм байхад “Барааны үнэ тэнгэрт хадчихсан” байх жишээтэй. Сарын 1сая төгрөгийн цалинтай ээж 2 том хүүгийнхээ өвлийн хувцсыг өлхөөн бэлдчихдэг байсан бол одоо хэмнээд хэмнээд барахгүй байгаагаа ярьж байв.
 
Тэрбээр “Бага хүүдээ куртик авахад 100орчим мянган төгрөгт багтаачихдаг байсан бол энэ жил 200 мянган төгрөгрт хар таарухныг л авч байна. Одоо 5 дугаар анги шүү дээ. Өвлийн гутал гэхэд мөн л гайгүйхнийг нь авъя гэхээр хамгийн багаадаа 200 мянган төгрөг. Том хүү 9-р анги. Мэдээж том хүний хувцасны үнээр л авна. Түүнд гутал, куртик авахад дүүгийнхээс нь 150 мянгаар илүү үнэтэй авлаа. Бага ангийн охин, цэцэрлэгийн жаахан 3-ыгаа бол бүр орхилоо шүү дээ. Зөвхөн хоёр томоо л хагас дутуу хувцаслахад сарын цалин дуусчихлаа. Дотуур өмд, малгай, ороолт бээлийн зэргийг нь оёж хасаад дүү нар руу нь шилжүүлэх байдлаар л энэ өвлийг авахаас. Цалин хаанаа ч хүрэхгүй боллоо... энэ өвлийг л даваатахсан...” гэж ярьсан юм.
 
Энэ бүсгүйн яриа бол ард иргэдийн нийтлэг дүр зураг. Бид өмнөд хөршийнхөө үйлдвэрлэлийг дэмжиж, хямдхан бараа бүтээгдэхүүнийг  нь мөн ч их хэрэглэсэн дээ. Гэтэл одоо тэд Ковидын улмаас бас л үүд хаалгаа тодорхой хугацаагүйгээр барьчихлаа. Барааны үнэ улам өсч, ард иргэдийн амьдрал яммх ямхаар доошлох дүр зураг тодоос тод харагдаад явчихлаа.
 
Өмнө нь Хятадаас нэг боодол ачааг 60-100 мянган төгрөгөөг авдаг байсан бол одоо 180-300 мянган төгрөгөөр оруулж ирэх жишээтэй.
 
Товчхондоо бол нөгөө “Чингэлэг тээвэр” ардтүмэнд хэрхэн тусч буйн тод жишээ энэ юм. Нөгөөтэйгүүр хүмүүс цалингаараа хувцас хунар авахаа бараг л байж хоол хүнсэндээ л гол төлөв зориужл, дараагийн цалин хүртлээ өр тавихгүйг хичээн бүсээ чангалаад эхэлчихэж.
 
Тиймдээ ч Үйлдвэрчний эвлэлийн жагсаал үр дүнд хүрээсэй гэж залбирч байна.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.