АН: Хоёр иргэн тутмын нэг нь ядуурч, хөргөгч нь хоосорч байхад эрх баригчид алдагдалтай төсвийг хүч түрэн баталлаа

Бид улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2023 оны төсвийг батлах санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдэн хурлыг орхин гарлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

- Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Монгол Улс 2023 онд дампуурах эрсдэлтэй байхад ийм өндөр алдагдалтай төсөв баталж байгааг сөрөг бүчний гишүүд эсэрцгүүцэж байна. Мөн эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого ч буруу байсаар байна. Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. Ардчилсан намын бүлгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах гэж байна. Улсын төсвийн алдагдал өндөр байх тусам иргэд цаашлаад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд мөнгө очихгүй. Алдагдал гэдэг чинь өр, зээлээр санхүүждэг зүйл. Энэ удаагийн төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж олонхи хуулиа батлаад явна. Эрх баригчид зурагтаар ард түмний амьдрал сайхан байгаа, "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжиж, улсаараа удахгүй сайхан болно гэж ярьдаг. Харин хоосон хөргөгч бол ард иргэдийн бодит байдал. Ажилгүйдэл нэмэгдсэн, орлого хомстсон, зардал өссөн. Энэ бодлогоо зогсоож, өөрчлөхийг АН-ын бүлэг шаардаж байна гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

- АН-ын бүлгийн зүгээс төсвөө алдагдалгүй батлахыг шаардаж байгаа. Учир нь ингээд алдагдалтай баталчихвал ирэх онд гадаад өр төлөх боломжгүй болно. Инфляц, үнийн өсөлт өндөр болно. Төгрөгийн ханш суларна. Үүнийгээ дагаад бизнесүүд хумигдаж, татвар хураамж ч мөн багасгах нь. Төсвийн орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөөлчихлөө. Ирэх жил 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл өчигдөр, уржигдраас хил хаагдаж, экспорт багасаад эхэллээ. Энэ мэт эрсдэлээ тоох хэрэгтэй.

Нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал 480 тэрбум, томилолт, үйлчилгээний зардал 132 тэрбум, 2,7 тэрбумын хөрөнгө оруулалт гээд урсгал зардал 15 их наядаар хэмжигдэж түүхэнд байгаагүй их зардал гэдгийг сөрөг хүчний гишүүд онцоллоо.

No photo description available.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УКА 2022-11-14 02:55:50
    АН байсан бол бүр дампуурсан байгаа өдийд
  • Батсүмбэрэл  2022-11-12 07:23:52
    Та нар төр барьж байхдаа яаж гийгүүлсэнийг чинь ард түмэн мартаагүй байгаа. Энд зогсож байгаа АЛЦАНХУЯГ юу вэ. Чааваас да. Монгол орныг өрөнд оруулсан
  • иргэн 2022-11-12 04:53:50
    АН сөрөг хүчний үүргээ маш муу биелүүлж байгаа шүү. Женкогоороо дамжуулаад төмсөгдүүлчихсэн юм уу. Одоо бүр өвөрт нь орж засаг хамтарч барих тухай яриад явна
  • Зочин 2022-11-12 04:39:55
    ЭНД ҮЗҮҮЛСЭН ХООСОН ХӨРГӨГЧ ЭДНИЙ ХЭНИЙХ НЬ ГЭРТ БАЙГАА ЮМ БОЛ БОДИТ БАЙДАЛ ТЭР ЭДНИЙ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХӨРГӨГЧ ЁСТОЙ ТАСАРСАН ҮНЭТЭЙ ЗҮЙЛСЭЭР БИТҮҮ ДҮҮРЭН БАЙГАА...
  • Бат 2022-11-12 02:37:34
    Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн намыг түүний гүшүүдийг сонгоцгоое...