Хэдэн хүн амиа алдсан дараа ОСНААУГ-ын Ч.Мэндбаярт хариуцлага тооцох вэ
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярын хариуцлагагүй байдлыг нууж, толгойг нь илснээр ямар үр дагаварт хүрдгийг хоёр хүний амь хохирч баталлаа.
 
Тодруулбал БЗД-ийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын зүүн хойно байрлах “Бум-Өр” ХХК-ийн захиалгаар дулааны шугамын ажил хийх үед хөрсний нуралт үүсэж, ОСНААУГ-ын 3 ажилтан шороонд дарагдаж, нэг нь нас барсан осол 10 дугаар сарын 31-нд гарсан. Осолд Зүүн түгээх төвийн ажилтан 36 настай И, 24 настай М, 20 настай А нар өртөж, М нь харамсалтайгаар нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь энэ осол, хэрэгт талийгаач нарыг буруутган “дарж” өнгөрөх гэж байгаа тухай мэдээлэл хийсэн. Мөн тэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй энэ мэт байдлаас үүдэн дахин хүний амь эрсдэж мэднэ. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно уу гэж ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хандаж байгаа аж.
 
Ар гэрийнхнийх нь зүгээс ийн хэргийг дарж, үнэн зөвөөр шийдвэрлэхгүй байх вий гэхээс эмээж эргэлзэх нь ч аргагүй. Учир нь ОСНААУГ-ын ажилтнууд өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, техник хэрэгслийн дутуугаас болж хохирсныг дарга Ч.Мэндбаяр тэргүүтэй нөхөд нуун дарагдуулж байв.
 
Мөн ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр энэ оны эхээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын усны төлбөрт илүү бичилт хийж, хоёр тэрбум орчим төгрөг завшсан гэх хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байсан. Гэвч Ч.Мэндбаяр нэр, нөлөө бүхийгенералын оролцоотойгоор энэ хэргээс “мултарсан” гэх мэдээлэл цацагдаж байсныг уншигчид санаж буй биз ээ.
 
Товчхондоо бол Ч.Мэндбаярын хувьд ямар ч хэрэгт холбогдсон өөрийгөө өмгөөлж, хамгаалаад явчихдаг том артай албан ушаалтан гэсэн үг.
 
Тиймээс ч ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг үл огоорсон түүнд хариуцлага тооцохгүй бол дахин хичнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг таахад ч бэрх “Барын зулзагыг бага дээр нь” гэгчээр анхнаас нь Ч.Мэнбаярын хууль бус үйлдлүүдэд нь хариуцлага тооцож, анхааруулж байсан бол өнөөдөр ОСНААУГ-ын ажилтнууд хохирохгүй байх байв.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.