Өрхийн эрүүл мэндийн төвүүд ЭМДГ-тай хамтран ажиллаж байгаа. Тухайн эмнэлэгт хичнээн хүн үзүүлж тусламж үйлчилгээ авснаас шалтгаалж эмнэлгийн дансанд тодорхой тооны мөнгө орох учиртай.
Гэтэл ЭМДГ-аас тэрхүү тусламж үйлчилгээний санхүүжилт нь орохгүй ард иргэдийг чирэгдүүлж, өрхийн эмнэлгүүд ч урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр ажиллаж байна.
Өрхийн эмнэлгүүд оршин суугчдадаа
Гэтэл ЭМДГ “Программ болохгүй байна” гэж шалтаг хэлж 8, 9, 10 сарын тусламж үйлчилгээний мөнгө нь одоого хүртэл өрхийн эмнэлгүүдэд очоогүй байна.
Энэ бол зөвхөн нэг дүүргийн 1, 2 хороонд болж буй асуудал биш зөвхөн нийслэлд гэхэд 140 орчим өрхийн эмнэлэг байдаг гээд бодоход ард иргэдэд ямар хүндрэл бэрхшээл учраад байгаа нь бэлхнээ харагдаж байна.
Товчхондоо бол дээр дурдсан тусламж үйлчилгээний мөнгө нь тухайн өрхийн эмнэлгүүдийн дансанд ороогүй учраас цаашид үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсээд байна гэсэн үг.
Эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний мөнгө нь хүний тооноос хамаараад харилцан адилгүй бөгөөд 3 сарын мөнгө нь 13, 20, 30 сая төгрөг гэх зэргээр хуримтлагдчихсан байх жишээтэй.
Тэгвэл бид өнөөдөр “Цахим монгол” “Цахим үндэстэн” болно гэж эхнээсээ төрийн олон үйл ажиллагааг цахимжуулаад байгаа. Гэтэл хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг өгөх болохоор “Программ нь болохгүй байгаа”-г юу гэж ойлгох вэ.

- Өдрийн эмчилгээ
- Гэрийн эмчилгээ
- Сэргээн эргээн засах эмчилгээ
- Оношилгоо шинжилгээ

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл