Эрээнд хөл хорио тогтоожээ
БНХАУ-ын Эрээн хотын Шуурхай штабын энэ сарын 9-ний өдрийн шийдвэрээр коронавирусын хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор энэ сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоожээ.
 
Хөл хорионы хүрээнд хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэр гаргасан байна. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харъяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулийн танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийсэн аж.
 
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOLIA NEWS 2022-11-10 11:59:13
    ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258