Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах санал хэрэгжих үү
Ипотекийн зээлийн эргэн төлөлтиг хойшлуулах асуудал олон нийтийн анхаарал татаж байна. Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна гэж мэдэгдсэн. Иймд 2023 онд ипотекийн зээлийн санхүүжилт хэрхэх нь хүлээлт үүсгэж байгаа юм.
 
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 2023 оны 7 дугар сар дуустал хойшлуулах сана гаргасан гэх. Гэтэл эдийн засагчид болон Монголын банкны холбооноос ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь санхүүжилт хийгээд нийт эдийн засагт хүндрэл учруулна гэж анхааруулж байна.
 
Учир нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 5 удаа хойшлуулсан. Эдийн засгийн зарчмаараа бол зээлийн эргэн төлөлт нь дараагийн зээлдэгчийн санхүүжилт болох ёстой байдаг. Гэтэл ийнхүү эргэн төлөлтийг хойшлуулсан нь мөнгөн урсгалыг боомилох бас нэгэн үндсэн шалтгаан болж байна.
 
Энэ үед зээлийн төлөлтийг хойшлуулах нь Монголбанк мөнгө хэвлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулна. Энэ нь эргээд инфляц, ханшийн өсөлтийг хөөрөгдөнө гэж анхааруулж байгаа юм. Иймд улс төрийн явцуу эрх ашгий хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь эрсдэл авчирна  гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
 
Товчхондоо бол ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх, ард иргэдээ орон сууцжуулах ажлаа үргэлжлүүлэхийн тулд эргэн төлөлтийг эхлүүлэхээс өөр аргагүй.
 
Нэмж хэлэхэд манай улсад орон сууцны ипотекийн зээлийн хүү 6 хувьтай байгаа нь бодлогын хүүгээс 2 дахин бага байгаа үзүүлэлт юм. Дэлхийн бусад улс орнуудад ипотекийн зээлийн хүү нь зах зээлийн бодит хүүгээс хамаарч тогтдог. Тухайлбал ипотекийн зээлийн хүү  АНУ-д 7 хувь, Канад улсад 9.75 хувьтай байдаг байна.

 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2022-11-17 20:06:46
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)