Хотын дарга аа, дарга, цэрэг хоёроос чинь авлига үнэртээд байна...
МАН төрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, дунд шатны болон анхан шатан дахь хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдыг иргэддээ ээлтэй байлгахаар ажиллаж эхэлсэн. Гэтэл дээрх асуудал нь дунд шатандаа хэрэгжих нь бүү хэл хурган дарга нар нь ашиг сонирхолдоо хөтлөгдөж олон хүний эрх ашгийг зөрчсөөр байгаа нь харамсалтай.

Тухайлбал Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/419 тоот захирамжаар “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан ч Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан, мэргэжилтэн Г.Содбилэг нарын буруутай үйлдлээс болж дээрх төсөл зогсчээ. Учир нь дарга цэрэг хоёр хоёулаа нийлж “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн төслийн ажлыг гацааж, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн ашиг сонирхолд хөтлөгдөн 1000 гаруй иргэний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн юм.

Тодруулбал М.Мэндсайхан өөрийн цэрэг болох Г.Содбилэгтэйгээ хамжиж төслийн ажлыг гацаах, элдэв арга саам хэрэглэж дээд удирдлагууддаа худал мэдээлэл өгч, төсөл хэрэгжүүлэгч нөхөрлөлийн хүмүүсийг 8 сар гаруйн хугацаанд нааш цааш гүйлгэсэн ч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь шинэчилж өгөлгүй өнөөг хүртэл гацаасан байна.

Уг нь хотын дарга Д.Сумъяабазар тус төсөлд нийт 9.4 га талбай олгосон байдаг. Гэтэл М.Мэндсайхан, Г.Содбилэг нар тухайн төсөлд шунасан этгээдүүдэд уг төслийг өгүүлэх зорилгоор төслийн талбарт оршин сууж байсан хоёр иргэний гомдлыг нийтийнх мэтээр хүлээн авч, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй нийлж бүтэн 8 сар бусад иргэнийх нь эрх ашгийг зөрчөөд байна. Тэгвэл тэд хэний талд ажиллаж, ямар тушаал шийдвэр гаргадаг тухайг доорх баримт гэрчилнэ.

Тодруулбал М.Мэндсайхан, Г.Содбилэг нар нэр бүхий хоёр иргэнээс Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан гомдлыг харьяа байгууллага болох Орон сууцны бодлогын газарт шийдвэрлүүлэхээр явуулсан байдаг. Үүний дагуу Орон сууцны бодлогын газар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/1075 дугаартай албан бичгээрээ хариу болгохдоо Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Хяналтын хороогоор хэлэлцэж, санал хураалт явуулж байгаа талаар мэдээлэл хүргүүлснийг нь гуйвуулж дээд удирдлагууддаа хуурамч мэдээлэл өгч төслийн ажлыг таг гацаасан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл М.Мэндсайхан, Г.Содбилэг нар Орон сууцны бодлогын газраас дахин саналт хураалт явуулж байгаа тул “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахгүй байх тухай хүсэлт ирсэн хэмээн удирдлагууддаа тайлбарласан байгаа юм. Үүнээс болж өнөөдрийг хүртэл тус төслийн зургийг хянахгүй, батлахгүй байгаагаас гадна зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тул төслийн барилгыг зогсоох талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүртэл явуулсан нь хэний талд үйлчилж төслийг гацаасан нь ийнхүү ил боллоо.
 
Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүгээс ирсэн албан бичигт төсөл хэрэгжүүлэх хүчинтэй гэснийг нотлох баримт:

Нөхөрлөлийнхөн арга буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэдээ цуглуулж, жагсаал цуглаан хийж Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсний эцэст Орон сууцны бодлогын газраас төслийг зогсоох талаар манайх ямар ч бичиг явуулаагүй.  Төсөл хэрэгжүүлэх танай эрх хэвээрээ байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газрын шийдвэрлэх асуудал гэсэн тайлбар өгснөөр М.Мэндсайхан, Г.Содбилэг нар үнэнд гүйцэгдсэн хэрэг.

Ямартай ч дарга, цэрэг хоёрын энэхүү үйлдэл нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу эс үйлдэхүйгээр бусдад болон өөртөө давуу байдал үүсгэж байгаа нь авлигал гэж заасны дагуу энгийн иргэдийн төслөөс авлигал авахыг санаархсан үйлдэл гэж харагдаж байна.

Тиймээс төрийн албыг ашиг сонирхол, авлигал гэж харсан Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан, мэргэжилтэн Г.Содбилэг нарын энэхүү ноцтой үйлдлийг Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, Ерөнхий архитектор Н.Нацагдорж нар анхааралдаа авч тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож хариуцлага тооцох нь зүйтэй биз ээ.

Нөгөөтэйгүүр МАН нийтийн эрх ашгийг дээдэлж, алдаа гаргасан төрийн сайд нараа албан тушаалаас нь огцруулж байхад иргэдийн эрх ашгийг удаа дараа зөрчсөн дарга, цэрэг хоёр албатайгаа үлдэх нь хуульд үл нийцэж бөгөөд нэр бүхий дарга цэрэг хоёроос чинь авлига үнэртэж байна.
 
Бид дараагийн удаа М.Мэндсайхан, Г.Содбилэг нар төслийн ажлыг хэрхэн яаж удааж үгсэн хуйвалдсан тухайг баримттайгаар хүргэх болно.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine