Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.11.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Засгийн газраас уг хуулийг боловсруулж, ажлын хэсгийг Д.Цогтбаатар гишүүн даргалж, ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар орж ажилласан байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Санхүүгийн зах зээл ялагуяа жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хийснээр илүү тодорхой үйл явцтай болж байгаа юм. Энэ чиглэлийн салбарт эрх зүйн бүрэн зохицуулалт байгаагүй зөвхөн иргэний хуулиар зохицуулагддаг байсан.
Үүнээс болоод хэрэглэгч эд хөрөнгөө зохих хэмжээнд үнэлүүлж чадахгүй алдах, хэт өндөр хүүтэйгээр мөнгө зээлж авах зэрэг асуудал байсан. Засгийн газрын зүгээс тус асуудалд 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд зээлийн хүүг бууруулж, ЖДҮ дэмжих хууль тогтоомжийг сайжруулж, зах зээлд тус дэм болох талаас нь хуулийн зохицуулалтыг нэмэгдүүлнэ хэмээн зорилго тавьж ажилласан.
Энэхүү хууль батлагдсанаар зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд уг хуулийн ажлын зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлд салбарын төлөөлөгчид нь бүгд орж ажиллана. Зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй газрууд ил тод хэлбэрээр зээлийн хүүгээ тавьж өгөх юм.
Мөн ямар нэгэн бизнест зөвшөөрөл өгөх маягаар бизнесийг улам хүндрүүлэх биш харин бүртгэлжүүлэх хэрэгтэй. Бүртгэлжүүлэх ажлыг хялбаршуулах үүднээс тодорхой хэмжээнд заасан мөнгөн дүнгээс дээш орлоготой бизнес эрхлэгчдийг СЗХ бүртгэнэ. Харин заасан орлогоос доош ороготой бол орон нутгийн түвшинд бүртгэдэг байдлаар зохицуулсан байгаа.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бодит байдалд хяналтаас гадуур байсан. Тиймээс тодорхой хэмжээнд хянах тогтолцоог СЗХ-нд олгосон” гэлээ.