''Эрдэнэс Монгол''-ыг хэзээ илчлэх вэ
​Төр авлига, хулгайтай тэмцэнэ гээд Хөгжлийн банк, Эрдэнэс таван толгой гээд том аж ахуйн нэгжүүдэд хяналт хийж, “шүүс”-ийг нь шахаж байна. Харин одоо “Эрдэнэс Монгол”-ын ээлж болчхоод байгааг Ерөнхий сайдад сануулмаар байна.
 
Тэр өнгөрөгч дөрөвдүгээр сард олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “Хөгжлийн банкны араас Эрдэнэс Монголтой хэргийг дэлгэнэ. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна.  Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний далд бизнест УИХ-ын  гишүүн А.Адъяасүрэн нарын улстөрчид холбогдсон” гэх мэдээллийг өгч байсан.
 
Ингээд ч зогсохгүй Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ч “Нүүрсний борлуулалтыг ил тод болгох зорилтыг Засгийн газар тавьж байна. Нүүрсний борлуулалтыг нэмэхийн тулд хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн.
 
Үнэхээр эдийн засгийн хүнд үед төр авлига, хулгайтайгаа тэмцэж байж орлогоо бүтэн олж авна. Эс бөгөөс улс биш хувь хэн нэгэн улстөрч л хөлжсөөр байх биз.
 
Хэд хоногийн өмнөөс “Эрдэнэс таван толгой”-г шалгаж байна гэж байгаа ч үнэндээ толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ыг яагаад орхиод байна вэ.
 
“Эрдэнэс Монгол” бол Монголын уулл уурхайн толгой буюу стратегийн ач холбогдол бүхий бүх төийн өмчит компанийг зангидагч, эзэмшигч.
 
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент”ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшдэг. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшдэг.
 
Гэтэл охин компаниудынх нь үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг ч мэдэхгүй толгой компани байна гэдэг хэний ч анхаарлыг татах ёстой асуудал. Ядахад Монголын бүхий л стратегийн ордыг хариуцах  “Эрдэнэс Монгол-ын захирлаар дандаа эрхх баригчдын шахааны шагналынхан болон цүнх баригчид залагдаж очдог. Тиймээс л дотоодод нь ямар асуудал болж байгаа, төрийн өмчит компаниуд ажиллах эсэх нь огтхон ч хамаагүй мэт үл тоосоор ирсэн.
 
Тэр ч утгаараа өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур” гээд компаниуд нь авлига, албан тушаал, тендерийн хэрэгтнүүдийн үүр, уурхай болчихсон гэгдэж байгаа. Тэгэхээр нэгэнтээ нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж байгаа бол бүр цаад эзэд буюу толгой компанийн удирдлагуудыг ч шалгах шаардлагатай юм биш үү.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.