Ерөнхий сайдаа, зээл авсан улстөрчдөө хэзээ шалгах вэ!!!

Хэзээ ч алдаа гаргаж байгаагүй хүн бол хэзээ ч шинэ зүйл туршиж үзээгүй хүн байдаг. Нөгөө талаас, хийж үзсэн хүнд амжилт, алдаа дутагдлын аль аль нь оршиж байдаг гэсэн үг байдаг. Энэ үгнүүд амьдрал дээр үнэхээр бодит үнэн болж батлагдаад байгаа нь манай хувийн хэвшлийнхэн, бизнесийн салбарыхан юм.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, ажлын байр шинээр бий болгох, нэмүү өртөг шингээх, валютын орлого авчрах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж буй. Хөгжлийн зээл гэдэг нь үнийн дүн ихтэй, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг, урт хугацаа шаарддаг, хөрөнгө оруулалтын дүн өндөр төслүүд байдаг. Ийм төслийг тухайн ААН өөрөө дангаараа санхүүжүүлж чадахгүй шийдэж чадахгүй, арилжааны банк ч санхүүжүүлж чадахгүй. Үүнд зайлшгүй Хөгжлийн банкны урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилт нэн чухал үүрэгтэй билээ.

Тиймээс ч энэ том зорилгын тулд  Хөгжлийн банкыг 2011 онд байгуулсан ба байгуулагдсан цагаасаа хойш нийт 3 их наяд 199 тэрбум 370 сая төгрөгийн зээл олгожээ. Гэхдээ аливаа нэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй асуудал гардаг, бүх зүйл нь шулуухан бүтээд явдаг том байтугай жижиг ажил ч байдаггүй.

Энэ оны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсныг олон нийтэд зарлан, зээлдэгчдийн мэдээллийг ил болгосон нь нийгэмд нэлээн бужигнаан болж нэлээдгүй хэл ам дагуулсан.

Гэхдээ асуудал юунаас болж үүсэв, яагаад ийм алдаа гарав гэдгийг задалж шинжилж, аль аль талдаа буруугаа эргэн харвал тэр алдааг дахин давтахгүй сургамж болно гэсэн үг. Хөгжлийн банкны хувьд “асуудалтай” байгаа зээлүүд бүгд ч бас яахаа алдсан, төлөгдөх боломжгүй болсон зээлүүд биш гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг харвал КОВИД-19 тархалт, Орос-Украины дайн, хил гааль хаалттай, ханшийн өөрчлөлт гэх зэрэг олон даваануудтай хувийн хэвшлийхэн,бизнесийнхэн зайлшгүй тулсан.

Мөн Хөгжлийн банкны бас нэг асуудал бол зээл өгөөд хяналтаа сайн хийж чадаагүй,зээлийн хөрөнгө хаана, хэнд байгаа, төслүүд амжилттай хэрэгжиж байна уу, үгүй гэдэг дээр анхаарлаа сулруулсан байсан нь их хэмжээний зээлүүд чанаргүй болж хувирахад хүргэсэн байна. УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгаж зээлийн дийлэнхийг улс төрийн болон бусад эрх мэдэлтэй эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс авсан байгааг шалгалтаар тогтоосон байдаг.
Хийж байгаа, бүтээх гээд байгаа ААН-үүдээ дарамтлалгүйгээр хамтдаа тулгарч буй асуудлаа ярилцаж, шийдэлд хүрэх нь илүү оновчтой бөгөөд үйлдвэрлэгчдээ дэмжих, шийдлээ хамтран тодорхойлох нь одоогийн нөхцөл байдалд маш чухал юм. Тиймээс нэмэлт санхүүжилт олгох, ам.долларын зээл авсан, төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд валютын ханшийн өсөлтөөс учирсан алдагдлыг тусгайлан авч үзэх зэрэг дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Тодруулж хэлэхэд, харьцангуй цөөн ААН-дээр валютын ханшийн нөлөө асуудал үүсгээд байгаа. Энэ төслүүд нь өөрөө улс оронд хэрэгтэй учраас Монголбанк, Хөгжлийн банк эргэн авч үзэх хэрэгтэй.

Мөн төр засгаас хувийн хэвшлийг бодитойгоор дэмжих ёстой. Тэгэхээр Засгийн газар ч гэсэн тал талаасаа гарц хайхаас биш бие биенээ буруутгаад барьж хориод үгүйсгэх нь шийдэл биш юм. Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. Иймээс хувийн хэвшлийн санал санаачилгаар нэгэнт хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрсэн байгаа томоохон төслүүдийг бүрэн дуусгах нь эдийн засаг болон нийгмийн ихээхэн ач холбогдолтой учраас ямар нэгэн аргаар шийдвэрлэх нь нэн чухал шаардлагатай юм.

 
С.Гэрэл
www.olloo.mn

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүхээ 2022-11-02 05:02:50
    ЦУГ ИДСЭН БОЛХООР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ ХОШИН ШОГ ДЭЭР ГАРДАГ ШИГ ХАМ ХЭРЭГТЭН БОЛЧИХ ГЭЭД ХЭЦҮҮ БАЙГАА ДАА ХӨӨРХИЙ
  • aef 2022-11-02 04:32:21
    hudalch fof gar