Галт тэрэгний үнэ 50 хувиар нэмэгдлээ
Төмөр замын тээврийн үнэ өнөөдрөөс 20-50 хувиар нэмэгдлээ.  Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд “Улаанбаатар төмөр зам” ХНН Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлт хүргүүлсэн. Улмаар ШӨХТГ энэхүү хүсэлтийг хүлээн авч, төмөр замын зарим үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн юм.
2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн
  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар тус тус нэмэхээр болсон байна.  Мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэх аж.

С.Тэлмэн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2022-11-01 07:41:12
    Гарчиг- галт тэрэгнийүнэ биш галт тэрэгний тасалбарын үнэ