
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Архангай, Булган аймгийн ойгоос самар түүж, бэлтгэхийг 2023 оны аравдугаар сарын нэг хүртэл хориглолоо. Учир нь тус аймгуудад ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглах тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрсэн байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн оюуны өмчийн газрын Ази, номхон далайн бүсийн хөгжлийн төвийн консул Давид Симонс, зөвлөх Барбара Пик болон Оюуны өмчийн газрын холбогдох төлөөлөлтэй уулзаж, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцов.
С.Тэлмэн