Ёолох дуу нь сонсогдож байхад мартлаа гэж үү
Түүний гаргасан үйлдлийг харахаар нүд халтирч, зүрх зүсэгдэх шиг болж билээ. Дахин тэр бичэгийг харахыг ч хүсээгүй. Нууц амрагтаа уурласан ч юм уу, хамтдаа үхэх гэсэн ч юм уу, улангассан араатан ч юм уу гэмээр буруу зөрүү явдалтнуудын балгаар “Аарцагных нь яс задарсан, шилбэнийх нь яс үйрсэн...” охин одоо ч ёолж байгаа.
 
Бид тухайн үед тэр бяцхан охиныг өрөвдөн ярьж нулимс унагаж байсан ч аажим аажмаар мартаж байна. Гэхдээ хэргийг мөрдөж буй мэргэжлийн байгууллагад хэн нэгэн эрхтэн дархтан нөлөөлсөн учраас зориудаар энэ хэргийг бүдгэрүүлж олны санаа бодлыг өөр зүйл рүү чиглүүлэхийг хичээж буй нь ч харагдаж байна.
 
Албан тушаалтнууд ханцуй дотроо, өвөр хоорондоо наймаалцдаг юм байж. Тэгвэл ард түмэн тэр тусмаа охин үртэй ээж, аавууд мартах учиргүй. Харин ч түүний төлөө дуу хоолойгоо нэгтгэх учиртай.
 
“Хэрэг мөрдөн байцаалтад байгаа учраас...” гэдэг дөрөвхөн үгээр халхавч хийж тэр хөөрхийн охины ар гэрийнхнийг дуугарахыг ч хатуу хориглочхоож.
 
Энэ тэгээд нөгөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч Ардчилсан Монгол Улс юм гэж үү. Монголчууд ийм Ардчиллыг хүссэн юм гэж үү.
 
Хөөрхий охины ёолох дуу намжаагүй байхад ард түмэн бид ийм амархан түүнийг мартах учиргүй. Орчлонгийн олон бэрхшээл зовлон дунд бид бүгдээрээ өөр өөрийнхөө туулах замаар туучиж яваа ч хүнлэг сэтгэл, хайр энэрлээ хэзээ ч алдаж гээж болохгүй.
 
Өнөөдөр эмнэлгийн орон дээр ёолоод хэвтэж буй тэр жаахан охин тэрхүү бяцхан ертөнцдөө хэчнээн их хүсэл мөрөөдөл тээж байсан бол...

ErenNews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-10-31 05:39:27
    Үнэхээр сэтгэл шимширмээр. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж залбирахаас
  • zochin 2022-10-31 05:13:12
    hetsuu l dee. Hun yaj hohirch bna hamaagui. Mungu l baiwal boloo. Buh asuudliig munguur shiiddeg zerleg niigem. Iim olon, hen ch medehgii hohirch baidag
  • Zochin 2022-10-31 05:06:34
    Ter shuuhiin undesnii hureelengiin emchid herev hudalaa dugnelt gargaad bga um bol hariutslaga tootsoh heregyei.
  • zochin 2022-10-31 04:51:06
    Бодхоор, хархаар зүрх шимшрээд байх юм. Яасан бол гээд санаа зовоод байдаг. Улстөрийн төлөө хашгираад байдаг хүмүүс ийм юманд дуугарахгүй байгаа нь муухай шүү.....
  • зочин 2022-10-31 03:43:51
    нөгөө цөмөгөө царцтал тэмцэх ерөнхийлөгч маань хаана байнаа төрөхөөс нүцгэн гаргасан гээд огцроод байсан одоо л дуугарах хэрэгтэй байна даа гэмтэл сүүлдээ л хор...
  • Зочин 2022-10-31 03:39:37
    Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулсан Элбэгдорж, Батүүл,Сосорбарамдаа хэл...Та нарын тэр сайхан хүнлэг нийгэм чинь хаа бна гэж асуу???
  • яяя 2022-10-31 03:04:51
    Бодхоор, хархаар зүрх шимшрээд байх юм. Яасан бол гээд санаа зовоод байдаг. Улстөрийн төлөө хашгираад байдаг хүмүүс ийм юманд дуугарахгүй байгаа нь муухай шүү....