Самрын бизнесийхэнээр татвар төлүүлдэг болгоё
Монголын баялаг гадаадын иргэдийнх болчихсон, баялагын жинхэнэ эзэд ард түмэн бид хоосорч ядуурсаар байх юм. Учир нь Монголчууд бид баялагтаа эзэн болж чадаагүйн улмаас өнөөдөр ийм байдалтай байна.

Газар доорхи баялгаа бид хангалттай ухаж зарж идэж байгаа ч энэ нь хэмжээтэй тул хэзээ нэгэн өдөр дуусах нь тодорхой. Манай улсад хэмжээтэй газрын баялагаас гадна ургадаг баялаг ч цөөнгүй бий. Ургадаг баялаг бол дуусна, шавхагдана гэх ойлголт байхгүй. Үүний нэг нь хуш модны самар юм.

Гэтэл хэзээ ч үл шавхагдах, гэсэн атлаа ОХУ болоод Монголоос өөр хаана ч ургадаггүй энэ баялгынхаа ашиг шимийг хүртэж чадалгүй Хятад руу урсгаж алдсаар байна. Хушны самар боловсруулж гаргадаг 30 гаруй компани бий гэсэнтоо баримт байдаг. Үүний талаас илүү нь компанийн гэрчилгээ, тамганаас өөр зүйлгүй, ажилтан албан хаагчгүй, татвар, нийгмийн даатгал төлдөггүй “оффшор” компаниуд байдаг нь харамсалтай. Эдгээр компаниудыг Засгийн газраас шүүхэд өгч шүүх дээр ялсан байдаг ч өнөөг хүртэл татвараа авч чаддаггүй хэвээр байна.

Хэдэн жилийн өмнө хууль хяналтыхны шалгалтаар, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, хууль бус самар боловсруулах, цайруулах үйлдвэр илэрч байсан бөгөөд даруй нэг жил гаран хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир заваан орчинд 200 орчим тонн самар цайруулсан байдалтай байсан нь илэрч байсан. Энэ мэтээр хууль бусаар самар цайруулж боловсруулан Хятад руу гаргадаг үйлдвэрүүд цөөнгүй байдагийг үгүйсгэх аргагүй юм.

Эцэст нь хэлэхэд, самар түүх,зарах бүх шат дамжлага бүрт нь татвар ногдуулдаг болох, экспортонд гарч буй ширхэг самар бүрт татвар оногдуулж төсөвт нэмэр болдог байх, самар цайруулагч компани аж ахуйн нэгж бүхэн тодорхой тооны ажилтан албан хаагчидтай байх, тэднийхээ нийгмийн даатгал бусад асуудлыг шийддэг байх, төлөх ёстой татвар хураамжаа төлдөг байх гэхчлэн хууль ёсны шаардлагуудыг БОАЖЯ-наас тавьж, хэрэгжилтийг чанд мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Дахин сануулж хэлэхэд, “ургадаг баялаг”-таа эзэн болж хараа хяналтгүй хил давж буй самрыг татвартай болгож улсын төсөвт нэмэр болго гэж холбогдох байгууллагуудаас шаардаж байна.
 
С.Гэрэл
www.olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2022-10-31 08:32:02
    Хүмүүс самарт яваад 10 хүний 2 нь л буцаж ирээд байна ш дээ,,, / Сайд Батэрдэнэ / ,,, тэхээр юун татвар бэээээ,,, ха ха ха
  • АШГҮЙ ДЭЭ 2022-10-31 05:06:53
    хятадууд бохир самрын үйлдвэр бариад самараа гаргаад бнаа гэж хуцаж солиордог сэтгүүлч нэртэй новш лалараа ,, монголын барааг экспортлож гаргавал сайн байдг юм...