Х.Нямбаатар сайд аа, эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзээрэй
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, хэрэг нь хаагдсан, хэрэгсэхгүй болсон болон одоо шалгагдаж байгаа хэргүүдийг танилцуулж олны чихийг сэртхийлгэв.
 
Мөн ТГ-аас5 хэрэг, ЦЕГ-аас 50 гаруй гэмт хэргийн мэдээлэл ирсэн бөгөөд Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс холбогдсон гэх.
 
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай улсад 35.7 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж  ирсэн байдаг. Энэ нь маш бага буюу яаж ч харсан чамлалттай тоо. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг дээр дооргүй үгсэн, тонон дээрэмддэг өнөөгийн нөхцөл байдалд энэ тоо өсөхгүй байгаа шалтгаан тодорхой.
 
Түүнчлэн Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит “Хөрөнгө оруулагчдад Монголд ирж, хөрөнгө оруулах итгэлийг бий болгох нь чухал байна. Үүнд улс төрийн тогтвортой байдал чухал” хэмээн хэлж байсан удаатай. Энэ нь манай улсад гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль эрх зүйн зохицуулалт бүрэлдээгүйг илтгэнэ.
 
Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг дотоодоосоо санхүүжүүлэх ямар ч боломжгүй, гадны хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай гэж Монголбанкнаас мэдээлж байгаа. Үүгээр зогсохгүй гадны банк оруулж ирэх асуудал ч эрчимтэй яригдаж байна. Энэ нь “Ховрын бараа” болсон гадаадын хөрөнгө оруулагчид аминд орох цаг нэгэнт ирсэн гэсэн үг.
 
Эдийн засгаа эмчлэх, эрүүлжүүлэх чухал арга нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх бус татах бодлого. Үүнийг Сингапур зэрэг олон орны жишээнээс харж болно.
 
Иймд хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн луйварчдад хартуу хариуцлага тооц. Ингэж гэмээнэ ирээдүйн хөрөнгө оруулагчдад итгэл бий болно.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүхээ 2022-11-01 00:44:33
    МАНАЙ МОНГОЛ НАЙМААЧИД 90 Э ЭД ОНД ЭРЭЭНД ИХ ХУЛИХДУУЛСАН ТЭР МАШ ИХ БАЙГАА ТҮҮНИЙГ ЦУГТАН ЗАРАЛ
  • Зочин 2022-10-31 07:47:33
    Монголын хамгийн том хулгайч Сү.Батболдын хэрэг замхарлаа. Харин сөрөг хүчний бараг хүн бүрийг элдэв хэрэгт хутгахаас хэтрэхгүй л байна даа. Улстөржилт...
  • ХУУЛЬЧ  2022-10-31 02:50:59
    ЗАСАГ УЛС ТӨРИЙН ШИЙДЭЛ ГАРГАЖ , ГАДААДЫН ХӨРӨНӨ ОРУУЛАЛТЫГ ТУНГАЛАГ ,БАС ИТГЭЛЦЭЛ ДЭЭР ЯВАХАД ГАРСАН ГАЖУУДЛЫГ НИЙТЭД МЭДЭЭЛСЭНД ТАЛАРХАХ УЧИРТАЙ ,,,
  • Зочин 2022-10-31 02:13:17
    Хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлага тооцож чадаж байж л энэ ажил цаашаа явна. Одоогийн тогтолцоогоо эргэж хар...
  • Zochin 2022-10-31 02:04:05
    Уул нь ярьж бгаагаа эцэслэн шийдээд хариуцлага тооцоод явбал маш сайн бна шуу харах л улдлээ шуу