Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд  /2022.10.29/ тус улсын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон-той уулзлаа.

Уулзалтаар талууд агаарын бохирдлыг багасгах, автозамын түгжрэлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих үр өгөөжтэй шинэ төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.



Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, БНСУ-ын ЭКЗИМ банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал И Жү Хун болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.