Герман улс 2017 оноос каннабисийг зөвхөн эмчилгээний зориулалтаар ашиглахаар хуульчилсан. Харин үүнээс хойш каннабисийг үйлдвэрлэх, худалдаалах, борлуулах асуудлыг нухацтай авч үзэх болсон.
Тэгвэл Германы Засгийн газар каннабис худалдахыг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд иргэд хэрэглээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн хууль батлах төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах “засгийн газар юун түрүүнд уг асуудал Европын холбооны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нягталж үзнэ” гэж хэлжээ. Мөн хууль батлагдвал зах зээлд хатуу зохицуулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Каннабис худалдаалах, ашиглахыг зөвшөөрснөөр улсын татварын орлого нэмэгдэж, ажлын байр өсөхөөс гадна эдийн засгийн хувьд өсөлт авчирна гэж үзжээ. Үүгээр зогсохгүй насанд хүрсэн иргэд тусгай зөвшөөрлийнй цэгт каннабис худалдаалах нь хар зах зээлтэй тэмцэхэд дэмжлэг болно гэж мэдэгдэв.
Түүнчлэн шинэ хуулийн “нийгмийн үр нөлөөг” 4 жилийн дараа дүгнэж, шалгахаар төлөвлөжээ. Хэрэв 83 сая хүн амтай Герман улс шинэ хуулиа амжилттай хэрэгжүүлж чадвал дэлхийн хамгийн том хууль ёсны каннабисийн зах зээлийн нэг болох юм.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал