Загас агнах зөвшөөрлийг цахимаар авах боломжтой

Монгол Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2016 онд эхлүүлсэн. Түүнээс хойш Хэнтий аймгийн Онон, Балж голуудын агнуурын бүс нутагт өнөөг хүртэл амжилттай туршиж, системийн шинэчлэл, сайжруулалт, хөгжүүлэлт бүрэн хийгдэж, хэрэглээнд нэвтэрлээ.

EZAGAS.MN цахим системээс агнуурын бүсээ тогтоож баталсан, ахуйн зориулалтаар агнах, барих тоо хэмжээгээ баталсан аймаг, сумдад загас агнах, барих зөвшөөрлийг хуулийн хугацаанд цахимаар олгохоос гадна

Загасны төлбөрийн мэдээлэл,

Агнуурын бүс нутаг, загас барих анхлан сурагчдад зориулсан зөвлөгөө,

Агнах болон барих загасны дээд хэмжээ

Хууль эрх зүйн зохицуулалт зэрэг мэдээллийг авах боломжтой.

Мөн иргэд, олон нийтэд загасны талаар танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор Монгол оронд тэмдэглэгдсэн загасны 8 баг, 1 дэд баг, 15 овог, 47 төрөлд хамрагдах нийт 79 зүйл, дэд зүйлийн ерөнхий шинж, биологийн онцлог, амьдрах орчин, тархац, хамгааллын статусын талаарх сүүлийн үеийн мэдээ, тархцын тойм зураг, мэдээллийг байршуулжээ.

Цаашид энэхүү системийг E-Mongolia цахим нэг цонхны үйлчилгээнд байршуулахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч дэлхийн аль ч улс орноос холбогдон мэдээлэл авах, төлбөр төлөх, /олон улсын/ бусад төрлийн хөгжүүлэлтийг үе шаттай хийхээр төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар уг цахим системд батлагдсан агнуурын бүс болох Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, 31 сумын газар нутагт хамаарах 17 гол, 55 агнуурын бүсийн мэдээлэл багтжээ.

"Еzagas" цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх хүртэлх хугацаанд судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлт, горим, хууль тогтоомж, эрх зүйн орчин зэрэг холбогдох бүхий л мэдээ, мэдээлэл, архив бүрдүүлэлтийн ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгуудын БОАЖГ, Дадал, Норовлин, Баян-Адарга, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” ТББ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг талуудын оролцоотой хамтран гүйцэтгэжээ.

Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар тогтоогдсон загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг талуудын оролцоотойгоор шат дараатай амжилттай хийж гүйцэтгэн, шинэчлэн сайжруулалт хийгдсэн хувилбараар хэрэглэгч танд хүрч байна.

https://ezagas.mn/home

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.