АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг хүлээн авч уулзав.

Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон болох АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, Элчин сайдтай Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байдаг бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.