Амиа хорлогсдын дийлэнх нь эрэгтэйчүүд байна

Манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсөж  байгаа нь олон нийтийн болоод хууль хяналтын байгууллагынхны сэтгэлийг түгшээх болсон. Жил бүр цагдаагийн ерөнхий газраас гаргадаг  гэмт хэргийн мэдээллээс ажиглахад амиа хорлох үзэгдэл ихэссэн байгаа юм. Тухайлбал, улсын хэмжээнд 1990 онд 42, 2000 онд 146, 2003 онд 208, 2011 онд 167 хүн амиа хорлосон гэх тоо баримт гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа  мэдээллээр амиа хорлосон хүмүүсийн насны байдлыг аваад үзэхэд дийлэнх хувь нь 18-32 насны залуучууд эзэлдэг байна. Харин хүйсний хувьд эрэгтэйчүүд илүү их амиа хорлох замыг сонгодог гэнэ. Сэтгэл судлаач нарын  хэлж байгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их сэтгэл гутралд ордог байна. Үүнээс шалтгаалан өөр аргагүй хэмээн бодож дээрх шийдвэрийг гаргадаг гэдгийг хэлж байлаа.

Статистик мэдээнээс харахад эрэгтэйчүүд амиа хорлох тохиолдол нь ганц манай улсад бус дэлхий бүх улсуудад элбэг тохиолддог гэнэ. Энэ нь эрэгтэйчүүдийн бие хүний хэв шинжээс шалтгаалдаг байна. Тодруулбал, эрэгтэй хүн хатуужилтай байх, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой гэсэн хэдэн үгээр сэтгэлээ нээх боломжийг нь боогдуулдаг. Ингэснээр дотроо бачимдах, бухимддаг байна. Энэ нь олон жил хуримтлагдаж амиа хорлох сонголт хийхэд хүргэдэг байна.

Тиймээс сэтгэл судлаачдын зүгээс эрэгтэйчүүд дотроо бугласан стрессээ тайлахын тулд заавал архи дарс уух бус харин спортоор хичээллэх нь хамгийн зөв гарц гэдгийг хэлж байлаа.
Г.Сүрэн
olloo.mn
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kalki 2014-12-13 13:07:10
    er hun bolj torsondoo bayarlahad yanaa
    110.12.68.184
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-12 08:37:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах
    • c 2014-12-12 14:26:26
      зар тавиха боличихаач
      182.160.2.65
      Мэдэгдсэн Хариулах