Дэлхий нийт эрчим хүчний хямралд орж байна
Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол “байгалийн хийн /LNG/ зах зээл чангарч, томоохон газрын тос үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ бууруулснаар дэлхийн улсууд анх удаа эрчим хүчний хямралд орж байна” хэмээн Сингапурын олон улсын эрчим хүчний долоо хоногийн үеэр хэлжээ.
 
Мөн тэрбээр “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд энэ онд өдөрт 2 сая баррелиар олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь “эрсдэлтэй шийдвэр” болохыг анхааруулав.
 
Мөн ОХУ-аас өнгөрөн 2 дугаар сард Украйнд дайн эхлүүлснээс хойш барууны орнууд үүнийг эсэргүүцэн байгалийн хий болон газрын тосны импортод хориг тавьж эхэлсэн. Энэ нь Европын орнууд энэ өвөл эрчим хүчний хямралтай нүүр тулах гол шалтгаан болж байгаа юм.
 
Түүнчлэн европын холбооны удирдлагууд эрчим хүчний хямралыг хэрхэн шийдвэрлэх талаар өнгөрсөн долоо хоногт хуралдсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна. Иймээс дахин хуралдахаар төлөвлөөд буй.
 
ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.