Б. Бат-Эрдэнэ сайд аа, самраас татвар авдаг болго!
Өргөн уудам нутагтай, гуравхан сая хүн амтай, дайн дажингүй амар амгалан манай улс аятай тухтай амьдрахад хамгийн таатай улс мэт боловч иргэдийн амьдрал хүндхэн байна. Алт зэс, нүүрс гээд байгалийн баялаг, нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогдох хэр нь үүнийгээ зөв зохистой зарцуулж чадахгүй байгаад халаглах хүн цөөнгүй. Мөн шавхагддаг газрын баялагаас гадна ургадаг баялаг ч цөөнгүй бий. Үүний нэг нь хуш модны самар юм.

Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612.7 мянган га, нөөц нь 111.2 сая шоо метр бөгөөд Монгол Улсын байгалийн ойн талбайн 5.17 хувь, ойн нөөцийн 8.9 хувийг эзэлдэг. Хуш мод нь ОХУ, Монгол улс гэсэн хоёрхон улсад ургадаг дэлхийд ховор төрлийн мод юм.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг. Хушны самрыг авах хүсэлтэй улс Хятад, Германаар тогтохгүй маш их байдаг ба манай улс ихэвчлэн Хятад улс руу экспортлодог. Энэ нь жилийн 200 сая орчим долларын бизнес юм.

Газрын баялаг хугацаатай, хэмжээтэй, хэзээ нэгэн цагт ухагдаад дуусна. Харин ургадаг баялагт дуусна, шавхагдана гэх ойлголт байхгүй.  Гэтэл хэзээ ч үл шавхагдах гэсэн атлаа дэлхийд ховорт тооцогдох энэ баялгаа бид орлого болгож чадалгүй Хятад руу урсгаж алдсаар байна.



Хушны самар боловсруулж гаргадаг 30 гаруй компани байдаг ба үүний талаас илүү нь компанийн гэрчилгээ, тамганаас өөр зүйлгүй, ажилтан албан хаагчгүй, татвар даатгал төлдөггүй “оффшор” компаниуд байдаг гэж салбарын сайд нь мэдэгдсэн байна. Татвараас зугтаж хил гаалиар бүрдүүлэлт дутуу хийлгэн гаргадаг дээрхи компаниудыг Соронзонболд гэж хүн толгойлдог, түүний ард Занданшатарыг байдаг гэх хардлагыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэнтээ хэлж байсан. Эдгээр компаниудыг Засгийн газраас шүүхэд өгч шүүх дээр ялсан байдаг ч өнөөг хүртэл татвараа авч чаддаггүй хэвээр байна.

Уг нь хушин ойгоо хамгаалж, ширхэг самар бүртээ татвар татаас оногдуулж авч чадвал, эдийн засаг хүнд байгаа цаг үед төсвийн бүрдүүлэлтэд ихээхэн нэмэр болох ёстой. Дахин сануулж хэлэхэд, ургадаг баялагтаа эзэн болж хараа хяналтгүй хил давж буй самрыг татвартай болгож улсын төсөвт нэмэр болго гэж олон нийт хүсч байна.
 
 
 
 
 
 
 
 
www.olloo.mn
С.Гэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.