Б.Чойжилсүрэн сайд аа, ''аргална'' гэсэн яасан бэ
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болмогцоо “Миний хувьд автоматч, теле-иеханикч мэргэжитэй. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч их дээд сургуульд таван жил энэ хичээлийг үзсэн. Өвөлжилтийн бэлтгэлийг нэгдүгээрт тавина. Тэгээд аргална даа” гэж байв.
 
Харин одоо түүний аргалах гэдэг үг нь төр бизнесийнхэн, аж ахуйн нэгжүүдийг “арчихад” гар бие оролцох байж гэж харагдахаар байна.
 
Учир нь аргална гэсэн сайд маань “Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан. Тиймээс хүнд хэцүү шийдвэр гаргана. Энэ оны 11 дүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна. Ахуйн хэрэглээнд бол нэмж чадахгүй байгаа” хэмээн ярьжээ.
 
Мэдээж сайн зүйл биш. Гэхдээ ахуйн хэрэглээний цахилгаан, дулааныг нэмэхгүй байсан ч аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний төлбөр нэмэгдэхэд нь бүх иргэнд хамааралтай болно.  Талх, гурил, сүүний үнэ, арайхийн тогтоон барьж буй шатахууны үнэ ч хөдлөх магадлалтай. Мөн зардал нь нэмэгдэх хэрээр захын байгууллага цалин, урамшууллаа нэмэх боломжгүй болно. Ингээд харахад энэ удаагийн цахилгааны нэмэгдэл хүссэн хүсээгүй иргэдийн нуруун дээр ачаалал өгнө.
 
Цар тахлын үед айл өрхийн ус, цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг Засгийн газраас “даалааа” гэж баахан баярлуулсан. Гэвч 2022 оны эхний өдрөөс л усны төлбөрийг нэмэгдүүлсэн нь өмнөх жилийнхээ өртгийг тооцоод авчхаж байгаагаас өөрцгүй болчихсон.
 
Одоо эрчим хүчний салбар ч энэ зарчмаар ажиллах нь бололтой. Өвлийг өнтэй биш ч хөлдөхгүй давах боломжоор хангах ёстой Б.Чойжилсүрэн сайд маань харин тарифыг нэмэхээс өөрөөр бол учрыг нь олж чадахгүй болж таарч байна даа, хөөрхий.  

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-10-26 07:37:54
    МАН шүү дээ. Сэтгэх чадваргүй нам. Үнэ нэмж, торгууль тавих, шийтгэл оноохоос өөр чсдвар байхгүй
  • Zochin 2022-10-26 04:13:33
    Унэ нэмэхгуй бол ЭХ Салбар маш хунд байдалд орлоо шуу дээ сайдыг нь ажлыг хийлгэ харин олон жил захирал хийгээд догширсон шулаач нараасаа салах естой шуу дээ
  • зочин 2022-10-26 00:15:50
    МАНгар поп улс төрчидийн уршгаар цахилгаан дулааныг үйлдвэрлэсэн өртөгөөс нь бага үнээд борлуулж байгаа нь яг энэ цаг үед Эрчим хүчний системийг дампууруулахад ...
  • ЗОЧИН 2022-10-25 08:45:16
    ҮХЭЭЧ ЧОЙЖИЛСҮРЭН НРВШОО? ӨӨР ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ЛУЙВАРЧИН
  • сайд аргалж чадахгүй 2022-10-25 08:17:59
    Сайд аргалж чадахгүй. Цахилгааны асуудал хүндэрвэл хэцүүднэ шүү. Анхаарах цаг болсон.