Шинэ сайд нийгэм хамгааллын салбарыг хааш нь чирэх үү...
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан гишүүний амлалт өндөр сонсогдож байв. Тэрбээр “нийгмийн даатгалын санд томоохон реформ хийнэ. Цаашид энэ салбарт ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохих ёсоор шийдэх шинэчлэлийг эхлүүлнэ” гэж хэлэв.
 
Манай улсад нийгэм хамгааллын асуудал жил бүр тэргүүн эгнээний асуудал болж яригддаг. Нийгмийн халамж бусад орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2 хувь байдаг бол манай улсад 7 орчим хувийг эзэлж байгаа нь өндөр тоо юм. Иймд нийгмийн даатгалын сангийн төсөв алдагдалтай гарах нь ойлгомжтой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Харин шинэ сайдын тус санд шинэчлэл хийж, алдагдлыг хэрхэн багасгах нь цаг хугацааны асуудал биз. Хүлээх л үлдэв.
 
Мөн Т.Аюурсайхан сайд халамж хавтгайрсан гэх ойлголттой санал нэг байна гэж хэлсэн нь анхаарал татаж байлаа. Нэг ёсондоо халамжийг хазаарлах бодлого баримтлах нь харагдаж байв.
 
Манай улсад хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд 2.5 сая хүний амь, амьдрал яригддаг юм билээ. Иймд эрхэм сайд эдгээр иргэдийг халамжилж, харж үздэггүй юм аа гэхэлд, хөдөлмөр эрхлэх боломжоор хангахаа мэдэж байгаа гэж найдъя.
 
Гашуун түүхээс харахад халамж тараагаад ядуурал буурдаггүй, эсрэгээрээ даамжирдаг тогтолцоог улс нийтээрээ мэдэрсэн тул шинэ сайдаас шинэ бодлого, шинэ санаа л хүлээж сууна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2022-10-25 02:55:52
    ШИНЭ САЙД НИЙГЭМ ХАМГААЛЛЫН САРЛБАРЫГ ХААШ НЬ ЧИРЭХ ҮҮ.. энэ юу нээд бичих вэ