Хагацаж үл болох хүн чанар
Хэдхэн хоногийн өмнө Солонгос залуу монгол эмэгтэйг занчиж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Монголчууд шуугьж, нэлээд өндөр авсан гэж бодож буй  ч Солонгосын тал болж л өгвөл монгол эмэгтэйг буруутах гээд байгаа гэх мэдээлэл бий.
 
Бичлэгт гарч буй солонгос эрэгтэй өмнө нь удаа дараа монгол бүсгүйчүүдэд гар хүрч, хүчирхийлж байсан байсан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Тэгвэл түүнд хүчирхийлүүлж байсан бүсгүйчүүд нэр нүүрээ бодож байна гэж хар амиа хоохойлсон учраас түүнийг давраачхаж. Нөгөөтэйгүүр монголчуудын нэгдмэл бус байдгийг гадаадынхан маш сайн ашиглаж байна гэж хэлж ч болно.
 
Өчигдөр л гэхэд АНУ-д хамт амьдарч байсан хоёр хүний нэг нь буюу залуу нь настай эмэгтэйгээ зодож үхэлд хүргэсэн байв...уг нь тэд жаргалдаа ташуурч алс хол очиж ажил хийгээгүй байлтай. Гэтэл хамт нэг өрөөнд амьдардаг нэгнийхээ амь насыг егүүтгэх хүртлээ ухамсар нь доройтчихож.
 
Гадаадад байгаа нь ийм байдалтай, дотооддоо байгаа нь хүний нялх хүүхдийг мөргөж дайрч, чирч давхиж, эрэмдэг зэрэмдэг болгочхоод одоо гэм зэмгүй юм шиг өр төлбөрийг нь барагдуулсан гээд пээдгэр алхах.
 
Замын хажууд толгой нь эргэж, дотор нь муухайраад сууж байгаа бүсгүй рүү харахгүйг хичээн хажуугаар нь өнгөрөх жишээтэй...Ээжийгээ чипс авч өгөөгүйн төлөө балчирхан үр нь “сэрээгээр арьсыг чинь хуулна даа” гэж орилох...
 
Энэ мэт эрээн бараан, заримыг нь бүр хэлэхэд ч хэл эвлэмгүй элдэв асуудал монголчуудыг дагасаар эцэс сүүлдээ нэр хүнд ч үгүй, “Зэрлэгүүд” гэх ганцхан үгээр тодорхойлогддог болоход ойрхон байна.
 
Хамгийн бүлэрхүү, хамгийн гэр бүлсэг, хамгийн найрсаг, нөхөрсөг, цагаан цайлган сэтгэлтэй хүмүүс бол монголчууд гэж хэн нэгэн зүгээр ч нэг хэлчихсэн юм биш шүү дээ. Урт удаан хугацааны явцад бидэнд ирсэн нэр бас хайр хүндлэл гэж хэлж болно.
 
Гэтэл яагаад өдрөөс өдөрт хүн чанараа гээгээд байна вэ. Хагацаж үл болох ХҮН ЧАНАРАА ямх ямхаар гээвээс араатнаас ялгаа юун.

 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.