“Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг хэрэгжүүлэх талаар зөвлөлдлөө
Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газар, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудлаар ээлжит 5 дахь удаагийн хамтарсан сургалт, семинарыг 2014 оны 12 дугаар сарын 11-12-нд ГХЯ-нд зохион байгуулав.

НҮБ-ын зүгээс энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн, экспертизийн, техникийн туслалцаанаас гадна боловсон хүчин сургах чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. 

Энэ удаагийн сургалт нь Биологийн болон химийн гаралтай аюултай, хортой бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах цаашлаад устгах асуудлыг хэрхэн зохицуулах талаар Молдов Улсын туршлагад үндэслэн судалснаас гадна энэ чиглэлээр олон улсын стандартыг хэрхэн мөрдөх вэ гэдгийг манай яам, агентлагуудын төлөөлөгч, оролцогчдод тайлбарлан таниулсан юм.

Эхний сургалтууд 2014 оны 4, 9, 10, 11 дүгээр саруудад тус тус зохиогдсон байна.Манай орон Биологийн конвенцид 1972 онд нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаааны дагуу дотоодын хууль, тогтоомжоо батлан, хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 08:38:36
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах