МИАТ ТӨХК БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ руу захиалгат нислэг үйлдэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ-ын чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг 2022 оны 10-р сарын 24-ны өдөр 11:53 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрлөө.

БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньян ОУНБ-р дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсны дагуу “МИАТ” ТӨХК 2022 оны 11-р сарын 19-нөөс 2023 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл БЯМБА гараг бүр Яньян ОУНБ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.