Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлээд байна. Харин ийм чухал асуудал хэлэлцэж байхад гишүүдийн ирц тун муу байсан юм. Үүнийг ч Д.Ганбат гишүүн шүүмжиллээ. Тэр тусмаа шинэ сайд нарын ихэнх нь ирээгүй байдаа. Уг нь хуульд зааснаар төсвийн хуулийг хэлэлцэхэд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нар бүгд байх ёстой.

Үдээс өмнөх хуралдаанаар төсвийн тодотголыг сайн боловсруулж оруулж ирээгүй байна гэсэн шүүмжлэл их байсан юм. Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Үнэндээ төсвийн тодотголыг сайн боловсруулж оруулж ирэх хугацаа байсангүй. Эхний ээлжинд тулгамдсан асуудал болох яамдын бүтэцтэй холбоотойгоор асуудлыг оруулж ирсэн” гэсэн.
 Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-12 07:41:09
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.109
    Мэдэгдсэн Хариулах