Итали эрчим хүчний хямралд оржээ

Италийн аналитик Nomisma Energia компанийн ерөнхийлөгч Давиде Табарелли “Муж улс өмнө нь хэзээ ч байгаагүй их хэмжээний эрчим хүчний шоктой тулгарч байна” гэв. Энэ тухай La Republica сонин мэдээлэв. Д.Табареллигийн хэлснээр хийн үнэ нэг шоо метр нь 0.7-2.3 евро болтлоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын дотоодод ч, Европын бусад оронд ч ийм цочрол үүссэн. Компанийн тэргүүн ойрын өдрүүдэд “Төлбөр тооцооны улмаас хүнд үе” ирж магадгүй гэж нэмж хэлээд тус улсын иргэдийг мөнгөө хэмнэхийг уриалав.

“Бид ирэх өвөл илүү чухал зүйлд бэлдэж, хий биш бүх зүйлийг ашиглахыг хичээх ёстой. Тиймээс би 300 метрээс дээш ууланд амьдардаг хүмүүст түлээ хэрэглэхийг санал болгож байна. Эдгээр нөөцийн үнэ өссөн ч илүү ашигтай байна" гэж Д.Табарелли онцлон италичуудыг энэ болон ирэх өвөл цахилгаан үүсгүүр худалдаж авахыг уриалав.

 

“Зууны мэдээ” сонин
З.Батцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.