Сэлэнгэ, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудын хахууль авсан удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 107 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 726 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 713 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Ховд аймгийн Жаргалант сумын III сургуулийн удирдах албан тушаалтан “Г” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны ажилтан “Б” нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авсан гэх;
  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч “Э” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал олгосон гэх;
  • Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О”, “И” нар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь бүлэглэн бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх. 

АТГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2022-10-18 14:34:08
    Энэ гаалийн газрын тендерийн хууль зөрчиж, хувийн компаниар дамжуулж үнийн санал авч хйвалдааны тендер шалгаруултын хаагуур АТГ явж бна вэ? АТГ шудрага блдаа