УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд өнөөдөр /2022.10.17/ бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бартын мужийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас олон хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэнд эмгэнэл илэрхийлсэн.

Уулзалтаар талууд өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол, Туркийн энэхүү найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. 

Саяхан Самарканд хотноо болсон Монгол, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалтын үргэлжлэл болгон хоёр талын өндөр дээд түвшний яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, ийнхүү Ерөнхийлөгч Эрдогантай уулзаж байгаадаа баяртай буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, урилгыг гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүхээ 2022-10-24 23:25:18
    МОНГОЛД БОЛ1 ДҮГЭЭР ХҮН ГАДААД БОЛХООР 2 ДУГААР ХҮН БОЛЧИХ ЮМ МОНГОЛЫН ТӨРИЙН УТАГАА АЛДСАН ТОГТОЛЦОО ИЙМ БАЙХАД МОНГОЛ ХӨГЖӨХГЭЙ ХОЛ ЯВАХГҮЙ