Шадар сайд С.Амарсайхан ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Олон Улсын Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2023 онд Монгол Улс анх удаа спортын олон төрөлт Азийн залуучуудын наадмыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй талаар хэлэлцлээ. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн 9 орны нийт 1500 гаруй тамирчин 12 төрлөөр өрсөлдөх юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө төр засгийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн 2030 онд залуучуудын зуны олимпын наадмыг эх орондоо хүлээн авах хүсэлтээ МҮОХ-гоор дамжуулан ОУОХ-нд илэрхийлсэн. Спортын томоохон арга хэмжээг эх нутагтаа зохион байгуулах нь нийт хүн амыг спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуусыг спортоор дамжуулан зөв боловсон хүмүүжүүлэхэд тустайгаас гадна улс орны эдийн засгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулдаг” хэмээгээд спортын наадмуудыг эх орондоо зохион байгуулах бидний зорилгыг дэмжиж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илэрхийлж байхыг хүслээ.

May be an image of 1 person and sitting

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.