Манай улсад гадаадын 92 улсын 7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Манай улсад 2022 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7.0 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.3 (22.3%) мянган хүнээр өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 6.2 (88.1%) мянга нь эрэгтэй, 0.8 (11.9%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 5.3 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын, 4.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 4.5 хувь нь Оросын Холбооны Улсын, 3.8 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 3.1 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 3.1 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын, 2.8 хувь нь Австралийн Холбооны Улсын, 2.7 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын, 2.4 хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын, 10.9 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9%), 45-49 (16.8%) насныхан хамгийн өндөр, 24 хүртэлх (2.8%) насныхан хамгийн бага хувийг эзэлж байна.

 2022 оны 3 дугаар улирлын байдлаар Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2.9 (40.8%) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7%) мянга нь Төвийн бүсэд, 1.1 (15.8%) мянга нь Зүүн бүсэд, 0.4 (5.7%) мянга нь Баруун бүсэд, 0.3 (4.1%) мянга нь Хангайн бүсэд ажиллаж байна.

 Манай улсад 2022 оны 3 дугаар улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2187 (31.1%) нь уул уурхай, олборлолтын, 1641 (23.3%) нь барилгын, 866 (12.3%) нь боловсролын, 748 (10.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 513 (7.3%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 419 (6.0%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 205 (2.9%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны, 455 (6.5%) нь бусад салбарт ажиллаж байна. 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.