Дэлхий нийтийг хамарсан цар тахал, улс орнуудын үл ойлголцол, түрэмгийллийн үр дүнд дэлхий нийтэд эдийн засгийн хөгжил удаашрав.
Ам.долларын ханш ангарсаар
Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд тогтворгүйжиж, үнийн өсөлт хил хязгаар үл хамааран эрчимжих болсон нь маш олон сөрөг үр дагаварыг араасаа дагуулж байна. Тухайлбал ам.долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгт хүчгүйдэж эхэслсэн нь ганц манай улсын зовлон биш болоод байгаа юм.
Хатуу валютын нэгт тооцогддог фунт стерлинг хүтэл ам.долларын эсрэг түүхэн доод хэмжээндээ хүрэв. Өнгөрсөн 9 дүгээр сарын байдлаар нэг фунт 1.0382 ам доллартай тэнцэх болжээ. Харин манай улсын хувьд ам.долларын ханш 3500 төгрөг хүрээд байна.
Бодлогын хүүгээ өсгөв
Үнийн өсөлт, өндөр инфляцтай тэмцэхийн тулд улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн.

Тухайлбал АНУ-ын Төв банк Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг гурван удаа дарааллан өсгөж, хамгийн сүүлд 9 дүгээр сарын 21-нд 75 суурь нэгжээр нэмэгдүүлэв. Европын Төв банк ч мөн адил сүүлийн 10 гаруй жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөөд байгаа юм. Түүнчлэн Английн төв банк өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 7 удаа бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан байна. Мөн БНСУ-ын Төв банк сүүлийн 24 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрч хөөрөгдсөн инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн байна.

Бодлогын хүү хамгийн өндөр орнууд
Харин манай улсын хувьд Монголбанк өнгөрсөн 9 дүгээр сард мэдэгдэл хийж бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн хувьд хүргэсэн. Нэмж хэлэхэд цаашид бодлогын хүү өсөх төлөвтэй байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулж байна
Олон улсын Валютын Сан /ОУВС/, Дэлхийн банкны тэргүүнүүд дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, Холбооны Нөөцийн банк инфляцтай тэмцэхээр бодлогын хүүг өсгөж байгаа нь хөгжиж буй орнуудад гадаад өрийн дарамт учруулах болно гэжээ.
Мөн АНУ болон Европын холбоо, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орно гэж таамаглаж байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал