Олон Улсын Валютын Сангаас /ОУВС/ дэлхий нийтийн эдийн засгийн төлөв байдал тааруу байгаа төдийгүй цаашид үргэлжлэн, илүү дордож магадгүй байгаа талаар анхааруулжээ.
Ирэх онд дэлхйн улс орнуудын гуравны нэгийнх нь эдийн засаг агшиж, АНУ болон Европын холбоо, БНХАУ-ын өсөлт зогсонги байдалд орж магадгүй гэж үзжээ.
АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний хатуу бодлогын нөлөө дэлхий даяар мэдрэгдэж, ам долларын ханш хөгжиж буй орнуудын валютын эсрэг сангарснаар инфляц болон өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж.
Харин Монгол Улсын эдийн засаг 2023 онд дөрвөн хувиар өсөх төлөвтэй ч инфляцын дарамт, нийлүүлэлтийн саатал зэрэг гадаад хүчин зүйлс өсөлтөд нөлөөлөхийг ОУВС-ийн ажлын хэсэг өнгөрсөн сарад мэдээлж байв. Мөн төсвийн алдагдлаа бууруулахгүй бол бодлогын хүүг цаашид өсгөхөөс өөр аргагүй болох учраас төсвийн шинжтэй үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэн байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал