НҮБ-ын 143 гишүүн орон ОХУ-ыг түрэмгийллээ  зогсоохыг уриаллаа
​НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанаар 42 орны хамтран өргөн барьсан “Украйны газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлын тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
 
Худалдааны төгсгөлд тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулжээ. Үүгээр НҮБ-ын гишүүн 183 орны 143 нь дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна. Мөн 5 улс татгалзсан, 35 улс түдгэлзсэн санал ирүүлсэн байна.


 
Татгалзсан буюу тогтоолын төслийн эсрэг байрь суурьтай 5 улсад ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Никарагуа, Сири багтаж байна. Харин Энэтхэг, БНХАУ, Пакистан, Бразил, Өмнөд Африк, Куба, Вьетнам болон Төв Азийн 6 улс орон түдгэлзсэн санал өгчээ.


 
Ийнхүү НҮБ-аас ОХУ-ыг байлдааны үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан тогтоол баталлаа. Түүнчлэн АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд “хөрш орныхоо газар нутгийг хүчээр булаалгахыг дэлхий нийт тэвчихгүй” хэмээн ОХУ-ыг дэмжсэн байр суурьтай хэнийг ч эсэргүүцэн, буруутгахыг уриалжээ.
 
Нэмэлт: Ерөнхий Ассамблейн шийдвэр нь гишүүн улсууд болон Аюулгүйн Зөвлөлд хүргүүлэх санал төдий байх бөгөөд шийдвэрээ хэрэгжүүлэх эрхгүй байдаг.

 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НҮБ дэлхийн байгууллага биш, АНУ-ын байг 2022-10-24 08:47:05
    АНУ-ын НҮБ гэх байгууллага бий болжээ. НҮБ бол дэлхийн байгууллага байх ёстой. АНУ дэлхийн 40 улсад довтлон дайрч эзлэхэд НҮБ яагаад хуралдаагүй юм.Алаг үзэж б...
  • D 2022-10-14 11:20:45
    Hoorhii manaihan Orosoos aigaad tudgelzej, tegeed ter tsug tudgelzsen ulsuudiig harval gamshgiin yaduu ornuud. Chaavaas daa!
  • Ner 2022-10-14 01:51:53
    Yag l dugui duguigaarai niilne gej Mongol toi zug bgaa garuud bugd yaduu aimhai uls oron bn oo